Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Чоно болон уртын дууны тухай бодит түүх

Нийтэлсэн огноо:2016-11-24  Хандалт:1158  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Уудам дэлгэр тал нутагт долоон настай бяцхан охин хоёр нүдний хараагаа алдсан аавыгаа хөтлөн тэнгэрийн хаяанаас наашлан айсуй. Харуй бүрий болж, саран авхай огторгуйд мандахад, үдшийн нам гүм хөдөө нутгийг бүрхжээ. Энэ үед өлсгөлөн чонын сүрэг өнгөлзөн ирж, аав охин хоёрыг бүслэн авав. Бяцхан охин уул мэт нөмөртэй аавынхаа энгэрт наалдаж, хөдөлж ч чадахгүй зогсоход, аав нь мөрөндөө үүрсэн морин хуураа авч хуураа татаж, охиноороо Саруул тал” хэмээх уртын дууг дуулуулав. Энэ мөчөөс бяцхан охин дэргэдэх аюул түгшүүрийг мартаж эхэлсэн төдийгүй охины цээлхэн хоолойн уянгат аялгуу уудам талыг бүрхэж, алсын алсад цуурайтахад аймшигт араатан амьтны хүртэл төрөлх нэгэн чанар нь уярсан уу гэлтэй улангасан архираж байснаа аажмаар цагираглан хэвтэж, сүүлдээ цувран явж оджээ.

Хожим нь энэ бяцхан охин 1955 оны Дэлхийн Залуучуудын Их Наадамд Нарийн халиун, Саруул талдуугаа дуулж тэргүүн байр эзэлсэн. Энэ түүхийн гол баатар бол өнөөгийн алдарт дуучин Буяндэлгэр бөгөөд энэ бол түүнд тохиолдсон бодит явдал юм. Монгол уртын дуу тэр үеэс дэлхий дахинаа шагшигдаж, Монголын урлаг дэлхийн тавцанд танигдах болжээ. Барга уртын дуу, Монгол уртын дууны хөгжил, дэвшилийн талаар хүмүүс ам нэгдэн ярихадаа  Буяндэлгэр гуайн талаар заавал нэг дурсдаг болсон нь ч учиртай. "Буяндэлгэр-Барга уртын дуу-Монгол уртын дуу" энэ гурван үг салшгүй нягт холбоотой төдийгүй Буяндэлгэр гуай нутаг усныхаа бахархал, соёлын элч болжээ.

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码