Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

“Хөх хээр” хамтлаг

Нийтэлсэн огноо:2016-11-28  Хандалт:1592  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Өвөр Монголын амьд хөгжмийн анхны хамтлагуудын нэг “Хөх хээр” хамтлаг 1998 онд байгуулагдсан. Тус хамтлаг Өвөр Монголын Одон Телевизийн цагаан сарын үдэшлэгт жил дараалан оролцож, Өвөр Монголын аймаг, хот, хошуу, сумдуудаар удаа дараалан аялан тоглолтууд хийсээр ирсэн. Тэдний уран бүтээлээс бид адуун төвөргөөн, зах хязгааргүй тал нутаг, малчин ардын зан заншил, ахуй амьдралын онцлогийг мэдрэхээс гадна орчин үеийн амьд хөгжмийн гайхамшигийг мэдэрдэг.

    Хамтлагийн гишүүдийн танилцуулга:

Баян: Гитарчин, Хөөмийч. Өвөр Монголын Алшаа аймагт төрсөн. 1994 онд Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийг төгссөн. Олон Улсын Хөөмийн Холбооны Өвөр Монголын салбар хорооны гүйцэтгэх захирал.

Баясгалан: Дуучин. Өвөр Монголын Шилийн гол аймагт төрсөн. Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийг шанзчины мэргэжилээр төгссөн. Өмнө нь боксоор хичээллэж байсан.

Буян: Өвөр Монголын Улаанхад хотод төрсөн. 2006 онд Японы Токио хотын Тон Пэн урлагийн сургуулийг төгссөн.

Цогжилт: Өвөр Монголын Жирэм аймагт төрсөн. 1991 онд Өвөр Монголын Жирэм аймгийн Урлагийн Дээд Сургуулийг төгссөн. 2000-2002 онд Өвөр Монголын Радио Хорооны Дуу Бүжгийн Чуулгад ажиллаж байсан. 2003-2006 онд Монгол улсын СУИС-д магистр цол хамгаалсан. Одоо БНХАУ-ын Үндэстний Дуу Бүжгийн Чуулгад ажилладаг.

Улаанмандаа: Гитарчин. Өвөр Монголын Бугат хотод төрсөн. 2000 онд Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийг төгссөн. 2002 онд онд Өвөр Монголын Хуулийн Дээд Сургуулийг төгссөн.

Цолмон: Гитарчин. Өвөр Монголын Улаанхад хотод төрсөн. 2002 онд Өвөр Монголын Технологийн Их Сургуулийг төгссөн.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码