Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Бусад > дэлгэрэнгүй

Шудрага \шанз\

Нийтэлсэн огноо:2017-01-09  Хандалт:3816  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

    Толь бичигт шудрагыг шулуун тэгш, эгц гэсэн санаагаар бичсэн байна. Үүнээс үзвэл урт шулуун хөгжим гэсэн утгыг илэрхийлнэ. Шудрага хөгжим маш эртний түүхтэй, Монгол үндэсний хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Энэ хөгжим бүүр Өгөөдэй хааны үеэс Тогоонтөмөр хааны үед монгол хөгжмийн зэмсэг үсрэнгүй хөгжиж байсан үед байсныг бодоход, эртний түүхтэй хөгжим юм. 15 дугаар зууны үед Тогоонтөмөр хааны ордонд хэрэглэж байсан хөгжмийн дотор энэ хөгжмийн тухай перс сурвалж бичигт “шидургуй” нэрээр тэмдэглэж байсныг бодоход, 6 зуун гаруй жилийн тэртээгээс бий болсон бололтой. Шудрага гэдэг нэг талаас шударч тоглох, нөгөө талаар шулуун эшээр нь нэрлэсэн байж болох бөгөөд шанагыг Монголчууд шудрага хэмээдэг байжээ.

    Шудрага гэсэн хөгжмийн зэмсгийн нэр анх 1382 онд Оюунгай, Маш-Их нарын зохиосон "Хуа и и нүн" хэмээх Монгол - Хятад толь бичигт гардаг. XVII зуунд Халимагт хэрэглэж байсан шудрага гурван чавхдастай байжээ. Мөн ойрад Монголчууд "Модон шудрага" гэж хоёр чавхдастай шудрага хэрэглэж байсан нь товшуур, шудрага, бийбаа гурав гарвал нэг хөгжмийн зэмсгүүд болох нь батлагддаг.

Хятадад шударгыг Манж дайчин улсын үе хүртэл "пипа" (бийбаа) гэж нэрлэж хойт хязгаарын цагаан хэрмийн харуулууд "бариулт хэнгэрэг" гэж нэрлэж байснаас үзвэл Хятад хөгжмийн зэмсэг биш болох нь харагддаг. Манж Чин улсын үеэс шудрагыг хятадаар: 三弦 "Сан сянь" буюу Гурван чавхдаст" гэж нэрлээд хураангуйлж "Сяньз" хамээн нэрлэж нийслэл хүрээнд шудрага хэмээн нэрлэхийн зэрэгцээ "шанз" хэмээн хятад нэрийг ихээр хэрэглэх болжээ.

    Шудрага хөгжим нь толгой, иш, цар гэсэн тууш гурван зангилаан дээр тогтсон чих /хөг тохируулагч /, утас, дээд доод тэвх /утсыг хөндийрүүлэгч/, утсыг уях бэхлүүр, цохилуур зэргээс бүрдэл болдог. Түүхэн явцад, шудрага нь 4, 3, 2 утастай байжээ. Орчин үед 3-н утастай болсон
ажээ.

    Хөг чилх чинээ/багтаамж/ Хөглөгөөний хувьд ардын гэж нэрлэгддэг бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг байсан бол өнөө үед соль-ре-соль –оор хөглөгдөж байна. Шудрагын дуугарах ерөнхий хүчин чадал /цараа/ нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын /октавын/ соль хүртэл дуугарах чинээнд байна. 3-н наймц дугарч байгаа нь энэхүү хөгжим өргөн цар хүрээтэйг гэрчилнэ. Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй найрсан тоглогдох боломжтой, сэргэлэн цоглог өнгө аястай хөгжим юм.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码