Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Компаний мэдээ > дэлгэрэнгүй

“Тэнгэр тал” гэрэл зургийн сайт

Нийтэлсэн огноо:2016-11-29  Хандалт:1381  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

“Тэнгэр тал” гэрэл зургийн сайт\www.ttcy.cn\ нь “Тэнгэр тал” соёл мэдээллийн ХХК-аас өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн “Тал нутгийн торгоны зам”-ын дагуух улс орнуудын гэрэл зургийн томоохон сан төдийгүй Өвөр Монголын Гэрэл Зурагчидын Нийгэмлэгийн портал сайт
юм.

    Тус сайт нь 5500 гаруй гэрээт гэрэл зурагчид болон 120000 гаруй гэрэл зургийн фондтой. Гэрэл зургийн фондыг БНХАУ-ын Өвөр Монгол, ШиньЖиан, Төвд, Хөх нуур, Гансу мужууд, Оросын Холбооны Тува, Халимаг, Буриадын Бүгд Найрамдах Улсууд болон Монгол улсын гэрэл зургуудаар бүрдүүлсэн. Энэхүү фонд нь одоогийн байдлаар БНХАУ дахь “Тал нутгийн торгоны зам”-ын дагуух үзэмжийг харуулсан хамгийн стандартад нийцсэн гэрэл зургийн фондоор тодорсон.

    Мөн “Тэнгэр тал” гэрэл зургийн сайтаас “Үзэсгэлэнт сайхан Хөххот”, “ Бахархам сайхан Өвөр Монгол” зэрэг гэрэл зургийн уралдаан зохион байгуулж, “Тэнгэр тал”, “Үзэсгэлэнт Хөххот, “Амьдрал бялхсан эх нутаг” зэрэг гэрэл зургийн цомгуудыг хэвлүүлсэн. Үүнээс гадна ОХУ болон Франц улсад зохион байгуулагдсан “БНХАУ-ын соёлын долоо хоног”-т оролцож сайтын шилдэг гэрэл зургуудаараа үзэсгэлэн гаргасан. “Тэнгэр тал” гэрэл зургийн сайт нь Өвөр Монголын гэрэл зургийн салбарын томоохон өнгө төрх болон хөгжиж байна

 

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码