Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Тоглолт > дэлгэрэнгүй

Үзэмчин бөх

Нийтэлсэн огноо:2016-12-26  Хандалт:2912  Эх сурвалж:Дэлхийн монголчууд  

 

Өвөр Монгол бөх гэдгээр нь бид мэднэ. Зангиатай бөх ч гэнэ. Монгол бөхийн унаган бас эртний хэлбэр. Эрт цагт дайн тулаанд ялсан, эсвэл дайны өмнө цэргүүдийг тулааны бэлтгэл маягаар барилдуулдаг байж. Дайн тулаанд зориулалтын зодог, шуудаг авч явна гэдэг боломжгүй. Иймээс цэргүүд дээлээ тайлан, хуягаа нөмгөн нөмөрч барилддаг байжээ. Эндээс өнөөгийн Өвөр Монгол бөхийн өмсгөл, зүүсгэл эхтэй.

Халх бөх нь илүү спорт шинжтэй. Жишээ нь засуул гэх дасгалжуулагч бөхийг бэлтгэж, цол буюу зэрэг олгодог гэх мэт. Шашны зан үйл ч их бага хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Харин Үзэмчин бөх нь спорт гэхээсээ илүү тулааны урлаг шинжтэй. Үүний нэг илрэл нь гараар гард, хөлөөр хөлд мэх хийдэг явдал юм. Өөрөөр хэлбэл зэвсэгтэй үед гараар барьж, хөлөөр мэх хийнэ гэсэн үг юм. Өвөр Монгол бөхийн хувцас зүүсгэлийг дурьдвал: өвдгөвч, зодог, гутал, зангиа зэрэг орно. Найр, наадамд түрүүлсэн бөхдөө зангиа өмсгөдөг. Түрүүлэх бүр зангиа буюу уяа нэмж уяна.


Халх бөх нисэж яваа шонхор шувууг дүрслэн дэвнэ. Харин үзэмчин бөх нь зогдор, үс нь унжиж, эр бяр нь ханасан хөх зогдорт арсланг /зарим нь бух гэнэ/ дүрслэн дэвнэ. Өвөр Монгол бөх хөл мэхийг идэвхитэй ашигладаг. жишээ нь хутгах, цохих, этэх гэх мэт. 

Өнөөдөр зүүн Үзэмчиний Баярбаатар, Цагаанзаан зэрэг бөхчүүд уран хурц барилдаанаараа ард түмнээ баясгаж байна. 

13-р зуунд Монгол бөх ийм л байсан. Өвөр Монгол бөх нь Монголын соёлын нэг үнэт өв билээ.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码