Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

ӨМӨЗО-ны Монгол Одон Телевизийн нэвтрүүлэгч Алимаа

Нийтэлсэн огноо:2016-12-27  Хандалт:1520  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

    Өвөр Монголын Монгол Одон Телевизийн хөтлөгч Алимаа яруу найрагч, дуучин гээд нэгэн биед олон авъяасыг шингээсэн чадварлаг уран бүтээлч. ӨМӨЗО-ы Алшаа аймгийн Эзэнээ хошууны уугуул.

    2006 онд БНХАУ-ын найман муж орны хүрээнд зохион байгуулагдсан “Юаны дээд нийслэл” радио, телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчидийн уралдаанд түрүүлж, Өвөр Монголын Монгол Одон Телевизэд ажиллах болсон.

    Ажиллах хугацаандаа “Өглөөний мэдээ”, “Нийгэм ажиглалт”, “Гурван даваа”, “Гарагийн болзоо”, “Одод түгэх цаг” зэрэг нэвтрүүлгүүдийг хөтөлж, үзэгч түмэндээ хүргэж байсан.

    Уран бүтээлчийн хувиар 2010 онд “Ариун бумбын Алшаа” цомог, 2015 онд Өвөр Монголын Монгол Одон Телевизийн 40 жилийн ойд зориулж “Сэтгэлийн ертөнцийг нээхүй” ном болон “Сэтгэлийн ертөнцийг дуулахуй” дууны цомог гаргасан.

    “Хүн хүндээ хайртай байдаг юм”, “Дэлхийгээ хайрла”, “Эсгий бойтог”, “Ээж ааваараа үнсүүлнэ дээ” зэрэг олон сайхан уран бүтээлтэй.

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码