Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Торгон хоолойт дуучин Оюунбилэг

Нийтэлсэн огноо:2016-12-29  Хандалт:1046  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Ард түмэндээ торгон хоолойт Оюунбилэг хэмээн алдаршсан БНХАУ-ын нэгдүгээр дэсийн дуучин Оюунбилэг Шилийн гол аймгийн баруун Сөнөд хошуунд төрсөн. 1976-1979 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Дуу хөгжмийн дээд сургуульд суралцаж төгссөн.

1979 онд Улаанцав аймгийн Дуу бүжгийн чуулгаас ажлын гараагаа эхлэж, 1982 оноос Өвөр Монголын Радиод 100 гаруй дуу бичүүлж малчин түмнээс “Дархан хоолойт дуучин”, “Малчин түмний хамгийн хайртай дуучин” зэрэг цолыг хүртэж Монголчууддаа танигдсан.

Тэрээр “Миний нутгийн бараа”, “Ачит уулын бараа”, “Болормаа”, “Алгирмаа” зэрэг 10 гаруй кассет, “Бүргэдийн дуулал”, “Нутгийн шар зам”, “Миний нутгийн бараа”, “Цомбон туурайтай хүрэн”, “Номгон уулын бараа” зэрэг цомог, “Дуучиндаа өргөх дуу”, “Дуу шиг сайхан нутаг” зэрэг DVD-нүүдээ гаргаж, түүнийг дууг сонсох дуртай сонсогчиддоо өргөн барьсан.

Одоо БНХАУ-ын цөөн тоот үндэстний дуу хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн, ӨМӨЗО-ны дуу бүжгийн нийгэмлэгийн гишүүн, Улаанцав хотын уртын дуучдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгчээр ажиллахын зэрэгцэээ ӨМӨЗО-ны биет бус соёлын өвийг судлах нийгэмлэгийн дэд хэрэг эрхлэгчээр ажиллаж байна.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码