Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Хөгжмийн зохиолч Баянцэнгэл

Нийтэлсэн огноо:2017-01-12  Хандалт:914  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хөгжмийн зохиолч, нэрт сурган хүмүүжүүлэгч Баянцэнгэл Ордос хотын Отогийн өмнөд хошуунд хуучнаар Булаг сумын Толь хэмээх газар арван хүүхэдтэй айлын 5 дахь хүү болон төржээ. Бага балчир наснаасаа хэцүү бэрх амьдрал туулж, насандаа ахадсан олон хүнд хүчир ажил хийж өссөн боловч тууштай зоримог зантай, хатуужил сайтай хүн болон төлөвшсөн байна.

1993 онд “Малчны хүү” нэртэй анхны дууны түүврээ хэвлүүлж, дунд сургуулийн нэгдүгээр дэсийн багш хэмээх цол хүртсэн. 1994 онд “Талын цэнгэл” дунд сургуулийн дуу бүжгийн дугуйлан байгуулж, Өвөр Монголын аймаг хотуудаар аялан тоглолт хийсэн. 1995 онд “Малчны хүү” дуугаараа БНХАУ-ын 12 муж орны хэмжээнд зохион байгуулагдсан дууны уралдаанаас 2-р байрын шагнал хүртсэн.

    1998 оноос дууны найруулга хийж эхлэсэн. 1999 онд “Мөнгөн хундага”, “Гаригийн өдөр сайхан” зэрэг шилдэг дууны түүврүүдээ гаргасан. 2000 онд олон улсын дууны наадамд “Мөнгөн хундага” дуугаараа оролцож “Алтан унага” шагналын хүртэж, 2001 онд БНХАУ-ын шилдэг багшаар шалгаржээ. 2005 онд “Мөнгөн хундага” үндэстний дуу хөгжим, соёл судлалын хороог байгуулсан.  

    2007 онд ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж, Өвөр Монголын 60 хошуугаар зочилж, 6 цуврал 60 хүүхдийн дуу зохиож, хошуу тус бүрээс нэг хүүхэд сонгон дуулуулж, 2007 оны эцсээр Хөххотод ӨМӨЗО-ны анхдугаар удаагийн хүүхдийн дууны үдэшлэгийг амжилттай зохион байгуулсан. 2008 оноос ӨМӨЗО-ны хэмжээнд хүүхдийн, дунд сургуулийн сурагчийн, их сургуулийн оюутны, залуу уран бүтээлчийн, сонирхогчийн, мэргэжлийн, малчны, өндөр настны гэсэн ангилалаар, 10 жилийн үечлэлтэйгээр уран бүтээлээ туурвих төлөвлөгөө гаргаж уг төлөвлөгөөнийхөө дагуу уран бүтээлээ туурвиж эхлэсэн байна. 2011 онд БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хөгжмийн зохиолч хэмээх эрхэм хүндтэй шагналын хүртсэн. Өөрийн зохиосон 280 гаруй уран бүтээлтэйгээс гадна, 6000 гаруй дуу хөгжмийн бүтээлд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулжээ. 

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码