Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Үзэмчин уртын дууны хатан хаан Мядаг

Нийтэлсэн огноо:2017-03-27  Хандалт:1541  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Өвөр Монголын алдарт уртын дуучин, олон улсын биет бус соёлын өвийн төлөөлөгч Мядаг гуай 1932 онд Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошуунд ядуу малчин Заяатайгийн гэрт отгон охин нь болж мэндэлжээ. Тэрээр бага балчир наснаасаа амьдралын хэцүү бэрхийг туулж өссөн ч, Монгол түмнийхээ уянгалаг яруу ардын дууны аялгуунд, хорвоод хосгүй уртын дуугаа дуулж өссөн байна.

1945 онд баруун Үзэмчин хошууны охидын сургуульд элсэн суралцаж байгаад 1947 онд тухайн үеийн чөлөөлөх цэргийн зүүн холбоот хошууны малчдад боловсрол олгох ангид, 1948 онд Шилийн хотод хөдөө орон нутгийн засаг захиргааны ажилтан бэлтгэх сургалтад суралцав.

1949 онд азтай тохиолдлоор Жанчхүүд байрлаж байсан Өвөр Монголын уран сайхны чуулгад шалгуулан орж, шинэ Хятад улс байгуулагдснаас хойш Монгол уртын дууг мэргэжлийн түвшинд хүмүүсд таниулсан хамгийн анхны дуучин болсон юм. 1952 онд БНХАУ-ын төрийн явдлын хорооны томилолтоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, 1956 онд Төвдийн Өөртөө Засах Оронд тус тус тоглолтоо зохион байгуулсан. 1957 оноос Өвөр Монголын Радио Хороо, кино үйлдвэр, Шилийн хот, зүүн Сөнөд хошуу зэрэг газруудад ажиллаж, Монгол түмнийхээ хайр хүндэтгэл дунд уран бүтээлээ туурвиж байжээ.

1979 онд хэвлэгдсэн “БНХАУ-ын ардын дууны чуулган, Өвөр Монгол боть”-ийг бүтээхэд уртын дууны их мастер Мядаг гуай ихээхэн хувь нэмэр оруулж, Шилийн гол аймгийн уламжлалт уртын дуунууд, тэр дундаа Үзэмчин уртын дуунуудыг дуулж бичүүлж, Монгол уртын дууны хөгжил, уламжлалтад үнэлж баршгүй гавъяа байгуулсан.

Мядаг гуай 2004 онд “Ногоон торго” хэмээх анхны бие даасан уран бүтээлийн цомгоо гаргасан. Түүний Үзэмчин уртын дууг дуулах арга барил, өөрийн гэсэн дуулах хэв маяг нь одоог хүртэл залуу уртын дуучдад үлгэр дууриалал болж, түүний дуулсан дуунууд зуун дамжин Монгол туургатнууд дунд шагшин магтагдсаар байна.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码