Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан дуучин Р.Отгонтуяа

Нийтэлсэн огноо:2017-02-13  Хандалт:1257  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Залуу дуучин Отгонтуяа 1985 оны 1 сарын 16-ны өдөр, Шилийн гол аймгийн зүүн Сөнөд хошууны Наранбулаг сумд малчин ард Ренчиндорж, Оюун нарын отгон охин болон төржээ.

2003 оноос Монгол улсад Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Дээд Сургуульд ардын жүжигчин Чимэдцэеэ багшийн удирдлаган дор гурван жил суралцсан. Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цолоор энгэрээ мялаасан Өвөр Монголын цөөхөн уран бүтээлчдийн нэг.

2009 онд Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошууны Улаанмөчир чуулгаас ажил амьдралын гараагаа эхлэсэн. “Хар хархан харц” дууг анх дуучин Энхбаттай хамтран дуулснаар олны танил болсон. Хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан уран бүтээлтэй.

 

“Үлэмжийн чанар”, “Хар хархан харц” нэртэй 2 бие даасан уран бүтээлийн цомогтой.

 

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码