Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Компаний мэдээ > дэлгэрэнгүй

“Тэнгэр тал” соёл мэдээллийн ХХК-ний танилцуулга

Нийтэлсэн огноо:2017-02-20  Хандалт:1693  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

ӨМӨЗО-ы “Тэнгэр тал” соёл мэдээллийн ХХК 2006 онд Хөххотод байгуулагдсан. “Монгол дуу хөгжмийн соёл+интернет” гэсэн уриаг хөгжлийн зорилтоо болгож,

-“Тэнгэр тал” дуу хөгжмийн вэбсайт (шинэ медиа) эрхлэлт

-“Тэнгэр тал” нэгдмэл медиа үйлчилгээ эрхлэлт

-Дэлхий дахин дахь Монгол дуу хөгжмийн оюуны өмчийн сан хөмрөгийн бүрдүүүлэлт

-“Тэнгэр тал” гэрэл зургийн вэбсайт эрхлэлт

-Дүрс бичлэг хийх

-Интернетээр болон хиймэл дагуулаар шууд нэвтрүүлэг хийх

-Event төлөвлөгөө гаргах

-Тоглолт зохион байгуулах

-Шинэ медиа технологийн судалгаа, хөгжүүлэлт зэргийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгосон БНХАУ-ын технологид суурилсан аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
       Манай компани олон хэлээр програм хөгжүүлэгч програмистууд, олон хэлээрх сэтгүүл зүйн ажилтнууд, редакторууд, шинэ медиа, хиймэл дагуулын шууд нэвтрүүлэг, дижитал дуу хөгжмийн мэргэшсэн мэргэжилтнүүдээс гадна event менежерүүд, дизайнеруудаас бурдсэн 50 гаруй ажилтан албан хаагчидтай. Мөн БНХАУ-ын Ардын Их Сургууль, ӨМӨЗО-ы Багшийн Их Сургууль, Урлагийн Дээд Сургууль, Монгол Улсын СУИС, Хөгжмийн Зохиолчдын Холбоо зэрэг байгууллагуудын 10 гаруй эрдэмтэн, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн зөвлөх баг компаний үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг. “Тэнгэр тал” ХХК өөрийн нөөц боломждоо үндэслэн, уйгаржин Монгол бичигт тулгуурласан олон хэлний медиа аппликэйшн хөгжүүлэлт, мэдээллийн технологийн судалгаа, хөгжүүлэлт, Монгол дуу хөгжмийн маркетинг зэрэг салбаруудад тэргүүлж, загвар аж ахуйн нэгж болоод байна. Компани байгуулагдсан өдрөөс салбарын хөгжилтэй хөл нийлүүлж, шинэ санаа, шинэлэг байдлыг эрхэмлэж, зах зээл дэхь компанийн чадвар, нэр хүнд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

 “Тэнгэр тал” ХХК-ны хүртсэн шагнал урамшуулал:

-2008 онд Монголын Хөгжмийн Зохилчдын Холбооноос “Дэлхийн Монгол дуу хөгжмийн сан хөмрөгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулагч” шагнал

-2013 онд Хөххотын "Шинэ хот" дүүргийн захиргаанаас “Шилдэг архив”-тай аж ахуйн нэгж өргөмжлөл

-2013 онд “Тэнгэр тал” trademark “Хөххотын шилдэг брэнд”-ээр

-2013 онд “Тэнгэр тал” ХХК БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Яамны “Улсын шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд соёлын төсөл   хэрэгжүүлэгч голлогч аж ахуйн нэгж”-ээр    

-2014 онд ӨМӨЗО-ы намын хорооноос “Тал нутгийн шилдэг инженерчлэл” бодлогын хүрээн дэхь “ӨМӨЗО-ы аж үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн салбарын хамгийн чадварлаг хамт олон” өргөмжлөл

-2016 онд мөн тус бодлогын хүрээнд “Аж үйлдвэрлэлт шинэчлэлтийн шилдэг хамт олон” өргөмжлөл

-2015 онд ӨМӨЗО-ны “13 дугаар 5 жил”-ийн соёлын салбарын хөгжлийн тойм”-д багтсан

-2015 онд “ӨМӨЗО-ы соёлын салбарын аж үйлдвэрлэлийн хөгжлийн төлөвлөгөө (2013-2020)”-ний төслийн голлогч аж ахуйн нэгжээр

-2015 онд БНХАУ-ын Соёлын Яамны “Торгоны замын соёлын аж үйлдвэрлэл” төслийн голлогч аж ахуйн нэгж”-ээр

-2016 онд БНХАУ-ын Шинжлэх Ухаан, Технологийн Яамнаас манай компаний холбогдох бичиг баримтад шалгалт хийсний үндсэн дээр “Улсын өндөр технологийн аж ахуйн нэгж”-ээр үнэлсэн

-2016 онд “Тэнгэр тал” trademark “ӨМӨЗО-ны шилдэг брэнд”-ээр өргөмжлөгдсөн.  

2006 оноос хойш “Тэнгэр тал” ХХК дэлхийн Монгол туургатны дуу хөгжмийн соёлыг уламжлуулах, хамгаалах, сурталчилах үндсэн зорилгоо баримталж, “Торгоны зам” дагуух бүс нутгуудын 5000 гаруй уран бүтээлчидтэй оюуны өмчийн гэрээ байгуулж, 55000 орчим албан ёсны оюуны өмчийн эрхтэй Монгол дуу хөгжийн сан хөмрөгийг байгуулаад байна.

        Мөн манай компаниас 10 000 000 гаруй юуаны хөрөнгө оруулж, 2017 оны 1 сараас Virtual TV студи, дуу бичлэгийн том, жижиг 2 студи, олон функцт сургуулилтын танхим, дижитал гэрэл зэргийн студи, шууд нэвтрүүлгийн студи зэргээс бүрдсэн, бүх студи харилцан холбогдох чадамжтай “Тэнгэр тал медиа үйлчилгээний туршилтын төв”-ийг байгуулж ашиглалтанд оруулаад байна.

        Эдгээр төслийн үр дүнд манай компани соёлын салбарын шинэчлэлийн чиг хандлагын дагуу, технологийн шинэчлэлийг хөдөлгөх хүч болгож, Монгол соёлын давуу талыг тасралтгүй нээн илрүүлж, соёлын гол бүс нутгуудад соёлын аж ахуйн нэгжүүдийг байгуулах хөгжлийн зорилт тавьж, манай хамт олон зорилтынхоо төлөө хичээн ажиллаж байна.

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码