Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Компаний мэдээ > дэлгэрэнгүй

“Монгол үндэстний хүүхдийн дууны cloud платформ байгуулах” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийтэлсэн огноо:2017-03-23  Хандалт:1150  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

“Монгол үндэстний хүүхдийн дууны cloud платформ байгуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 3 сарын 12-ны өдөр “Тэнгэр тал” соёл мэдээллийн ХХК-ы хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд ӨМӨЗО-ы нэрт эрдэмтэн Равади, Сүмбэр, Батчулуун, Хасбагана, Бүтээгч, Монгол улсын хөгжим судлаач, профессор Эрдэнэчимэг нарын 15 эрдэмтэн, мэргэжилтнүүд оролцож, cloud платформын програм хангамжийн судалгаа хөгжүүлэлт, сан хөмрөгийн бүрдүүлэлт, хүүхдийн дууны бичлэг, продюсерийн асуудлуудаар санал бодлоо солилцлоо.

Монгол үндэстний хүүхдийн дууны cloud платформ байгуулах ажлыг “Тэнгэр тал” дуу хөгжмийн сайт, Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуультай хамтран гүйцэтгэх бөгөөд тус платформын дууны сан эхний ээлжинд 600 орчим дуутай байх юм байна. Тус платформыг байгуулснаар ӨМӨЗО болон дэлхий дахин дахь Монгол хүүхдүүд, Монгол хүүхдийн дуугаа амар хялбар аргаар суралцах боломжтой интернет платформтой болох юм.

БНХАУ-ын болон Монгол улсын хөгжим судлаач, эрдэмтдийн хамтарсан баг, Монгол үндэстний арвин баялаг дуу хөгжмийн сан хөмрөгөөс хүүхдийн дууны төрөлд системчилсэн эмхэтгэл хийж, cloud тооцоолол, интернет технологи зэрэг орчин үеийн дуу хөгжмийн салбарын шинэ ололт болон дижиталчлалын технологийг ашиглаж, дууны сан хөмрөгт чанарын шаардлага хангасан боловсруулалт хийж, уламжлалт дуу хөгжмийн бүтээлүүдийг уламжлуулан түгээх, үндэстний онцлогийг хадгалсан боловсролыг дэмжих хөгжлийн шинэ горим бүхий платформыг байгуулахаар ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал өндөрлөсний дараа, хоёр улсын эрдэмтэн мэргэжилтнүүд “Тэнгэр тал” ХХК-аас шинээр ашиглалтанд оруулаад буй “Тэнгэр тал мультмедиа туршилтын төв”-ийн вертуал нэвтрүүлгийн танхим, дуу бичлэгийн студи, гэрэл зургийн студи, сургуулилтын танхимын үйл ажиллагаатай танилцлаа.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码