Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Компаний мэдээ > дэлгэрэнгүй

ӨМӨЗО-ы алдарт хөгжмийн зохиолч Чулуунбөх гуай “Тэнгэр тал” ХХК-д зочиллоо

Нийтэлсэн огноо:2017-04-14  Хандалт:953  Эх сурвалж:"Тэнгэр тал" ХХК  

Монголчуудын сайн мэдэх “Мэргэл гол” дууны аялгууг зохиосон ӨМӨЗО-ы алдарт хөгжмийн зохиолч Чулуунбөх гуай 2017 оны 3 сарын 23-ны өдөр манай компанид морилон саатлаа. Тэрээр нэг насны амьдралаа урлаг, уран сайхны төлөө зориулсан төдийгүй нийтийн хүртээл болсон олон сайхан уран бүтээл зохиож туурвисан.

        Хөгжмийн зохиолч Чулуунбөх гуай энэ өдөр “Тэнгэр тал” ХХК-ы үйл ажиллагаатай танилцсаны дотор гурван хэл, дөрвөн бичгээр дэлхийн Монголчуудад дуу хөгжмийн үйлчилгээ хүргэдэг “Тэнгэр тал” дуу хөгжмийн сайт болон “Тэнгэр тал” ХХК-ы 10 гаруй жилийн туршид эмхэтгэн цуглуулсан “Монгол дуу хөгжмийн алтан сан хөмрөг”-ийн ажлыг ихээр үнэллээ. Ингээд өөрийн зохиосон 50 гаруй уран бүтээлийнхээ зохиогчийн эрхийг манай компанид олгож цаашдын ажил үйлсэд маань амжилт хүсэн ерөөл өргөлөө.

         “Тэнгэр тал” ХХК-ы нийт ажилчин, албан хаагчдын зүгээс ахмад хөгжмийн зохиолч Чулуунбөх гуайдаа урт наслаж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码