Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Уртын дуучин Сарангэрэлийн шинэ уран бүтээл “Жигүүр зандан мод”

Нийтэлсэн огноо:2017-04-11  Хандалт:992  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

    Залуу уртын дуучин Сарангэрэл ӨМӨЗО-ы Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны уугуул. Монгол улсад Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн дээд сургуулийг ардын жүжигчин Чимэдцэеэ багшийн удирдлаган дор суралцаж төгссөн. 2003 онд Монгол улсад зохион байгуулагдсан олон улсын уртын дууны наадмаас тэргүүн байр, 2004 онд Хянган аймгийн Монгол үндэстний ардын дууны наадмаас 1-р байр, 2007 онд Монгол уртын дууны олон улсын наадмын мэргэжлийн уртын дуучдын төрлөөс 2-р байр, 2010 онд ӨМӨЗО-ы залуу дуучдын уралдааны язгуур урлагийн хамтлаг төрлөөс хамтлагаараа 2-р байр, 2013 онд ӨМӨЗО-ы баруун бүсийн ардын дууны уралдаанаас 2-р байр, 2016 онд Норовбанзадын нэрэмжит олон улсын уртын дууны наадмаас мэргэжлийн дуучдын төрөлд 2-р байрын шагнал тус тус хүртэж байсан авъяаслаг уран бүтээлч юм. Тэрээр одоо та бүхэндээ “Жигүүр зандан мод” хэмээх шинэ уран бүтээлээ өргөн барьж байна.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码