Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Компаний мэдээ > дэлгэрэнгүй

“Тэнгэр тал” дуу хөгжмийн сайтын танилцуулга

Нийтэлсэн огноо:2017-04-14  Хандалт:1021  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

“Тэнгэр тал” дуу хөгжмийн сайтwww.ttcy.comбол Өвөр Монголын “Тэнгэр тал” ХХК-с эрхлэн ажлуулдаг ӨМӨЗО-ы анхны Уйгаржин Монгол, Крилл Монгол, Хятад, Англи 3 хэл, 4 бичгээрх платформ юм. Вэбсайт нь албан ёсны оюуны өмчийн эрхтэй Монгол дуу хөгжмийг сонсох, татаж авах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Мөн дэлхий дахинд Монгол соёл, дуу хөгжим, уран бүтээлчдийг сурталчлан таниулах зорилгыг гол зорилтоо болгож ажилласны үр дүнд олон улс дамнасан сая сая хэрэглэгчидтэй болж, нэг өдрийн хандалт 200 000 хүрч, дэлхийн хэмжээнд хамгийн том Монгол дуу хөгжмийн сайтаар тодроод байна.

    Манай сайт Монгол улс, ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улс, Буриадын Бүгд Найрамдах Улс, Халимагийн Бүгд Найрамдах Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжиань Уйгарын Өөртөө Засах Орон, Төвдийн Өөртөө Засах Орнуудын 5000 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ дэлхий даяарх 10 000 000 гаруй хэрэглэгчиддээ 50 000 гаруй дуу хөгжим, дүрс бичлэгийн сангаар үнэ төлбөргүй үйлчилж байна. Үүнээс гадна сайтын хэрэглэгчид манай компаниас гаргасан Хятад хэлээрх болон Уйгаржин Монгол бичгээрх гар утасны аппликейшныг татаж авч, хаана ч, хүссэн цагтаа Монгол дуу хөгжим сонсох боломжтой. 

 

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码