Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Тоглолт > дэлгэрэнгүй

Хангай хамтлагийн аялан тоглолт Хөххотоос эхлэнэ

Нийтэлсэн огноо:2017-05-23  Хандалт:1594  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

БНХАУ дахь Монгол рок хамтлагуудын түүчээ бол “Хангай” хамтлаг юм. Анх 2004 онд хамтлагийн ахлагч Илч дуу хөгжимд дуртай, авъяаслаг залуучуудыг нэгтгэж тус хамтлагийг байгуулсан.

Хамтлагийн бүрэлдэхүүнд:

Илч: Хамтлагийн ахлагч. Товшуур, хөөмий

Батбагана: Морин хуур, цоор, хөөмий

Ялалт: Дуучин, гитарчин.

Хурц: Гоцлол дуучин, цоор

Шиү Жин Чэн: Цахилгаан гитар, домбор

Ли Жун Тао: Бөмбөрчин

Ню Шин: Басс гитар

Тэд 2015 онд БНХАУ-ын ССTV-ийн гуравдугаар сувгаас зохион байгуулсан “Дундад улсын шилдэг дуу” тэмцээнд оролцож, Хятад улсын соёл урлагийн нэрт зүтгэлтэн Лиү Хуаны хараанд өртсөнөөр олонд танигдаж эхлэсэн. Мөн “Галвын орчил” дуугаараа тус тэмцээнд түрүүлж олон мянган сонсогч, дэмжигчидтэй болсон.

Хангай хамтлаг 2017 оны зуны аялан тоглолтын нээлтийн тоглолтоо 2017.05.27-д Хөххотын спортын ордонд тоглохоор бэлтгэж байна. Үүний дараа Чэндү, Бээжин, Шанхай, Дүнхуан хотуудад үргэлжлүүлэн тоглох ажээ.

Ингээд та бүхэнд "Хангай" хамтлагийн уран бүтээлийн дээжээс хүргэж байна. 

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码