Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Хослон дуулахын учир

Нийтэлсэн огноо:2017-06-05  Хандалт:857  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Уртын дуучин Нарантуяа:

Уртын дуучин Нарантуяа ӨМӨЗО-ы Хорчин нутгийн уугуул. 1994-1998 онд Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуульд хятадын үндэсний дуулах арга барил мэргэжлээр баклаврын зэрэг хамгаалсан. 1998-2000 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд уртын дуучин мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Суралцах хугацаандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, төрийн шагналт нэрт дуучин Намжилын Норовбанзад гуайд шавь орж, түүний отгон шавь болжээ. 2002-2010 онд Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн Дээд Сургуульд дуулах эрдмийн багшаар ажилласан. 2010 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд ачит багш Норовбанзадынхаа хоолойн гайхамшгийг судлаж, урлаг судлалын докторын зэрэг хамгаалжээ.

Уртын дуучин Батсүх:

Дуучин Батсүх Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Дундговь сумд төрсөн. ӨМӨЗО-ы Үндэстний Дуу Бүжгийн Хүрээлэнд гоцлол дуучнаар ажилладаг.

Ингээд хос дуучдынхаа уран бүтээлийн дээжээс хүргэе.


 

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

  • Байхгүй
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码