Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Монгол одод > дэлгэрэнгүй

Залуу дуучин Давшилт

Нийтэлсэн огноо:2017-06-19  Хандалт:969  Эх сурвалж:"Тэнгэр тал" дуу хөгжмийн сайт  

Та бүхэнд “Цэн цагаан галуу” дуугаараа танигдсан залуу дуучин Давшилт 1984 онд Улаанхад хотын Хишигтэн хошууны Баянцагаан сумд төрсөн. 2002 онд Дэдмаа урлагийн сургуульд элсэн орсон. 2005 онд сургуулиа төгсөөд, 2006 оноос БНХАУ-ын Төвийн Үндэстний Их Сургуульд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж эхлэсэн. 2007 онд БНХАУ-ын шинэ залуу уран бүтээлч шалгаруулах телевизийн шоунд оролцож, уянгын дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн. Мөн МУГЖ С.Жавхлангийн хэрэгжүүлсэн “Хамаг Монгол” төсөлд ӨМӨЗО-ыг төлөөлөн оролцож, дэлхийн Монгол туургатнууддаа ая дуугаа өргөж байсан.

Ингээд та бүхэндээ дуучин Давшилтын уран бүтээлийн дээжээс хүргэе.

Редактор:Оюунаа

Холбоотой мэдээ

Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码