Байршил:Нүүр хуудас >Мэдээ > Өнөөдрийн мэдээ > дэлгэрэнгүй

Монгол туургатны төлөөлөл 6 хүн "Алтан гадас" одон хүртлээ.

Нийтэлсэн огноо:2017-07-06  Хандалт:724  Эх сурвалж:"Өдрийн сонин", Гэрэл зураг: IKON.MN  

    Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг "Алтангадас одон"-гоор шагнасан байна.

    Тэднээс гадна тус одонд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр нарыг тодорхойлсон ч, хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй гэнэ. ОХУ-д төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Харин энэ зөвшөөрөл ирсний дараа Сергей Шойгуд  одонг нь гардуулна гэдгээ албаныхан мэдээллээ.
    Гадаадын улс орны дээрх эрхмүүдийг үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбартаа Монгол Улсыг сурталчилж, ажил амьдралаа зориулж явааг нь төрөөс үнэлж буй ийнхүү шагнаж буй аж.

Редактор:Оюунаа
Хэрэглэгчийн сэтгэгдэл
* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү)
Баталгаажуулах код: 验证码