Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Сонинцэцэг

Сонинцэцэг
0 0 1 12
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:Өвөр Монголын дуучин Сонинцэцэг Хөлөнбуйр хотын шинэ Барга зүүн хошуунд Гарьд болон Цэрэнпил нарын ууган охин болон төржээ. 1985 онд Хөлөнбуйр аймгийн Хайлар хот дахь Монгол Үндэстний Багшийн Сургуульд элсэн орж, алдарт ая зохиогч Сайнцогт башгийн удирдлаган дор суралцаж эхлэсэн. Түүний анх 16 насандаа зохиосон “Найрын дуу” дуу нь түүнийг олны танил болгосон бөгөөд тэрээр Өвөр Монголын Радио Хороо болон Хөлөнбуйрын Радио Хорооны алтан фондод 100 гаруй дуу дуулж бичүүлжээ. Дуучин Сонинцэцэг 1989 онд “Хайр бялхсан амьдрал сайхан” дуугаараа ӨМӨЗО-ны анхдугаар Монгол дууны уралдаанд нэгдүгээр байр, 1997 онд ӨМӨЗО байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан дууны уралдаанд “Ачыг нь хариулж явъя” дуугаараа 2-р байр хүртэж байсан төдийгүй 1997 онд “Өвөр Монголын шилдэг 10 дуучин”-ы нэгээр, 2005 онд Хөлөнбуйр хотын “Шилдэг 10 дуучин”-ы нэгээр тус тус шалгарч байсан. 1990 онд “Сарны доор”, 1993 онд “Найрын дуу” нэртэй уран бүтээлийн кассетуудаа гаргаж байснаас гадна “Уянгын зөөлөн эгшиг” цомгоо гаргасан авъяаслаг уран бүтээлч юм.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Сонинцэцэг】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2016-12-05 10:59:52
    :