Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Баянбулаг

Баянбулаг
0 0 1 13
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Хөгжимчин
Товч танилцуулга:Өвөр Монголын алдарт хуучирч Баянбулаг Жирэм аймгийн Хорчин зүүн гарын дунд хошууны уугуул. Одоо Өвөр Монголын Радио Телевизийн дуу бүжгийн чуулгад дөрвөн утаст хуучирчаар ажиллахын зэрэгцээ Өвөр Монголын Дөрвөн Утаст Хуучирын Нийгэмлэгийн тэргүүлэгч, ӨМӨЗО-ны Олон улсын соёлын солилцооны төвийн дэд дарга, Өвөр Монголын Дуу Хөгжимчдийн Нийгэмлэгийн дэд дарга, Ардын урлагийн нийгэмлэгийн дэд дарга зэрэг сонгуульт ажилуудыг хариуцан ажилладаг. Тэрээр алдарт хуучирч Сүн Лианы гарын шавь бөгөөд анх 1975 онд Өвөр Монголын Радио Телевизийн дуу бүжгийн чуулгад дөрвөн утаст хуучирчаар оржээ. 2005 онд Өвөр Монголын Дөрвөн Утаст Хуучирын Нийгэмлэгийг байгуулж, тэргүүлэгчээр сонгогдсон. Үүний дараа Өвөр Монголын аймаг хошуудаар тус нийгэмлэгийнхээ салбар хороог байгуулж, Монгол үндэстний дөрвөн утаст хуучирын өнөөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн 2007 онд Венийн алтан ордонд БНХАУ-ын шинэ жилийн баярын үдэшлэгт оролцож, дэлхий дахинд дөрвөн утаст хуучирын яруу сайхан аялгууг хүргэсэн. 2010 онд Өвөр Монголын Дөрвөн Утаст Хуучирын Нийгэмлэг болон Хорчин зүүн гарын дунд хошууны засаг захиргааны удирдлагуудтай хамтарч 1000 хуучирчийн бүрэлдэхүүнтэй үдэшлэг зохион байгуулж “Геннисийн ном”-д дөрвөн утаст хуучир хөгжмийг бүртгүүлсэн.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Баянбулаг】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2016-12-06 10:45:40
    :