Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Наранцэцэг

Наранцэцэг
0 0 1 7
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:Өвөр Монголын дуучин Наранцэцэг Алшаа аймгийн Эзэнээ хошууны уугуул. 1979 онд Эзэнээ хошууны Улаанмөчирт гоцлол дуучинаар орж, урлагт анх хөл тавьсан. Ажлынхаа хажуугаар Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуульд суралцаж байгаад, 1984 онд БНХАУ-ын Төвийн Үндэстний Их Сургуульд элсэж, дөрвөн жил суралцаж төгссөн. 1988 оноос БНХАУ-ын Баруун Хойд Бүс Нутгийн Үндэстний Дээд Сургуульд багшилж эхлэсэн. 1996 оны 6 сард Гансү мужид зохион байгуулагдсан “БНХАУ байгуулагдсаны 50 жилийн ойн баяр”-т зориулсан цөөн тоот үндэстний дуучидын уралдаанд нэгдүгээр байрын шагнал хүртэж, мөн жил найман муж орны Монгол үндэстний уралдаанд хоёрдугаар байрт орсон. Дуучин Наранцэцэг “Эзэнээ алтан тоорой” нэртэй цомог гаргаж, “Хайрын дуу”, “Шаргалжин минь” зэрэг олон сайхан дууг дуулсан.

Тус уран бүтээлчийг дагагчид更多