Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Оюунсод

Оюунсод
0 0 1 11
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Хятад
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:БНХАУ-ын 2-р дэсийн дуучин Оюунсод Ордос хотын Үүшин хошууны уугуул. Дуу хуурын өлгий нутагт төрсөн бяцхан охин бага наснаасаа айл хотлынхондоо эвлэгхэн дуулдаг хэмээн магтуулдаг байсан учир дуучин болох хүсэлдээ хөтлөгдөж, мэргэжилийн дуучин болжээ. 2004 онд CCTV-ээс зохион байгуулсан ардын дууны уралдаанаас 2-р байр, 2005 онд ӨМӨЗО-ны 2-р удаагийн уртын дууны уралдаанаас алтан медаль,2007 онд Франц улсад болсон дэлхийн найрал дууны наадмаас мөнгөн медаль, 2008 онд БНХАУ-ын найман муж орны хүрээнд зохион байгуулагдсан дуучдын уралдаанаас мөнгөн медаль, 2010 онд Ордос ардын дууны наадмаас алтан медаль тус тус хүртэж байсан авъяаслаг уран бүтээлч. Тэрээр Өвөр Монголын Радио Телевизийн Хороо болон Улаанмөчир чуулгын дуучин байхдаа Герман, Франц, Норвеги, Австри зэрэг арав гаруй улс оронд очиж, Монгол үндэстний гайхамшигт уртын дуугаа дэлхий дахинд сурталчилан таниулж байсны дотор 2006 онд Австри улсын Венийн Алтан ордонд хорвоод хосгүй уртын дуугаа дуулжээ.

Тус уран бүтээлчийг дагагчид更多