Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Батжаргал

Батжаргал
0 0 1 14
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Хөгжимчин
Товч танилцуулга:БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хөгжимчин, морин хуурч, хөгжмийн зохиолч Батжаргал Ордос хотын Үүшэн хошууны уугуул. Бага наснаасаа хөгжмийн авъяас чадвар нь илэрсэн морин хуурч залуу, ӨМӨЗО-ны баруун бүс нутаг дахь морин хуурын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг юм. Тэрээр 40 гаруй жил урлагийн салбарт зүтгэхдээ Ордос дуу хөгжмийн гарал үүсэл, онцлог шинж чанар, хөгжилийн үе шат, нийгэмд үзүүлэх нөлөө зэрэг олон талаар судалгаа шинжилгээ хийж, тодорхой стандарт тогтоосон гавъяатай урлагийн нэрт зүтгэлтэн болсон. Мөн хоёр зуу гаруй хөгжмийн бүтээл зохиосноос дийлэнх нь хэсгийг нь морин хуурын гоцлол ая эзэлдэг бөгөөд уг бүтээлүүд нь БНХАУ-ын Радио Телевиз, Өвөр Монголын радио телевиз, Ордос хотын радио телевизээр удаа дараалан цацагдаж, “Дүүлээрэй Ордос минь”, “Буцах галуу”, “Зөгнөл” зэрэг бүтээлүүд нь БНХАУ-ын “Зуун хотын дуу хөгжмийн уралдаан”-д алтан медаль, “Буцах галуу” аялгуу нь БНХАУ-ын тайзны урлагийн тэргүүн байр хүртсэн зэрэг улсын хэмжээний олон уралдаан тэмцээнээс олон шагнал урамшуулал хүртэж байсан. 2010 онд Үүшэн хошуу БНХАУ-ын морин хуурын төв болсноор, анхны морин хуурын чуулга байгуулагдаж, уг чуулгын даргаар морин хуурч Батжаргалыг томилжээ.

Тус уран бүтээлчийг дагагчид更多