Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Үүрцайх

Үүрцайх
0 0 1 3
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:Хорчин нутгийн уугуул дуучин Үүрцайх авъяаслаг дуучин төдийгүй чадварлаг жүжигчин бүсгүй. 1996 онд их сургуулиа төгсөөд Өвөр Монголын Урлаг Жүжгийн Хүрээлэнд ажиллаж эхлэснээс хойш өдийг хүртэл тус хүрээлэндээ ажиллаж байна. Тэрээр 2000 онд БНХАУ-ын Монгол үндэстний уртын дууны их наадмаас 3-р байр, 2004 онд Монгол улсад зохиогдсон “Олон улсын уртын дууны их наадам”-аас тэргүүн байр, 2007 онд Франц улсад болсон 36-р удаагийн олон улсын найрал дууны уралдаанаас найрал дууны төрөлд мөнгөн медаль, гоцлол дууны төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Дуучин Үүрцайх нутаг орныхоо уламжлалт ардын дууны онцлог хэв маягийг уран бүтээлдээ шингээн дуулдгаараа бусад дуучдаас ялгардаг. 2013 онд “Ээжийн аагтай цай” богино хэмжээний кинонд ээжийн дүрийг бүтээж, уг дүрээрээ “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол” кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал, Шинжианд зохиогдсон кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал, 2014 онд “Нан шан уулаа дурсахуй” кино наадмаас “Үзэгчдийн таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин”-ий шагналыг тус тус хүртсэн нь түүнийг ямар чадал чансаатай жүжигчин болохыг үзэгчдэд харуулсан үйл явдал болсон юм. 2014 оны 5 сард залуу уран бүтээлч бүсгүй найз нөхдийн хамтаар Хөххотын Улаан театрт “Тал нутгийн хайр” нэртэй тоглолт зохион байгуулж, “Ээжийн аагтай цай” цомгийн баяраа хийсэн. 2015 оны 6 сард “Ээжийн аагтай цай 2-Тал нутгийн хайр” богино хэмжээний киногоо нээж, тус киноны Туяагийн дүрээр, БНХАУ-ын богино хэмжээний киноны холбоо, Бээжин хотын богино хэмжээний киноны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан анхдугаар удаагийн “Жин хуа” кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртжээ. 2015 оны 8 сард 5-р удаагийн дэлхийн ардын дууны фестивалаас “Тал нутгийн хайр” дуугаараа хамтлаг дууны төрөлд алтан медаль, “Хянган өндөр” дуугаараа гоцлол дууны төрөлд алтан медаль хүртэж, өөрөө “Ардын урлагийг уламжлагч” хэмээх эрхэм хүндтэй өргөмжлөл хүртжээ.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Үүрцайх】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2017-02-24 00:19:31
    :