Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Зунаа

Зунаа
0 0 1 16
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:Шилийн гол аймгийн Шилийн хотын харъяат бяцхан тод авъяастан Зунаа 1997 оны 8 сарын 6-нд төрсөн. 2005 онд баруун Үзэмчин хошуунд болсон “Гайхамшигт Монгол морь” морины дууны уралдаанд “Хөгшин хоохан” дуугаар оролцож “Хамгийн бяцхан дуучин”-ы шагнал, БНХАУ-ын найман муж орныг хамарсан хүүхдийн дууны телевизийн шоунаас тэргүүн байр, анхдугаар удаагийн “Зууннаст” цомын төлөөх уртын дууны уралдаанаас дурсгалын шагнал, БНХАУ-ын “Галт бамбар” хүүхэд залуучуудын наадмаас Өвөр Монголын тойрогийн хүүхдийн дууны төрөлд 2-р байрын шагнал тус тус хүртэж байсан. 2007 онд Өвөр Монголын Радиогийн алтан сан хөмрөгт “Хариачээ”, “Өвөр Монгол ээж”, “Тааврын дуу”, “Миний Монгол нутаг” зэрэг дөрвөн дууг бичүүлсэн. 2008 онд Шилийн гол аймгийн телевиз хорооны шинэ жилийн үдэшлэгт гэр бүлийн хамтаар оролцосноос гадна Шилийн гол аймгийн радио хорооны “Алтан унага” нэвтрүүлгийн бага сургуулийн сурагчдын ангилалд дуу болон шүлгийн төрөлд тус бүр тэргүүн байр эзэлж хос алтан медалиар энгэрээ мялаасан. 2006, 2007, 2008 онуудад сургуулийнхаа “Шилдэг сурагч”-аар шалгарч, 2009 онд БНХАУ-ын ирээдүйд одод шалгаруулах уралдаанд амжилттай оролцож, хүүхдийн дууны төрөлд 1-р байр эзлэж, шилдэг арван оролцогчийн нэгээр шалгарч байжээ.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Зунаа】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2017-03-26 07:49:17
    :