Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Мядаг

Мядаг
0 0 1 14
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Хятад
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:Өвөр Монголын алдарт уртын дуучин, олон улсын биет бус соёлын өвийн төлөөлөгч Мядаг гуай 1932 онд Шилийн гол аймгийн баруун Үзэмчин хошуунд ядуу малчин Заяатайгийн гэрт отгон охин нь болж мэндэлжээ. Тэрээр бага балчир наснаасаа амьдралын хэцүү бэрхийг туулж өссөн ч, Монгол түмнийхээ уянгалаг яруу ардын дууныхаа аялгуунд, хорвоод хосгүй уртын дуугаа дуулж өссөн. 1945 онд баруун Үзэмчин хошууны охидын сургуульд элсэн суралцаж байгаад 1947 онд тухайн үеийн чөлөөлөх цэргийн зүүн холбоот хошууны малчдад боловсрол олгох ангид, 1948 онд Шилийн хотод хөдөө орон нутгийн засаг захиргааны ажилтан бэлтгэх сургалтад суралцав. 1949 онд азтай тохиолдлоор Жанчхүүд байрлаж байсан Өвөр Монголын уран сайхны чуулгад шалгуулан орж, шинэ Хятад улс байгуулагдснаас хойш Монгол уртын дууг мэргэжлийн түвшинд хамгийн анх хүмүүсд таниулсан дуучин болсон юм. 1952 онд БНХАУ-ын төрийн явдлын хорооны томилолтоор Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод, 1956 онд Төвдийн Өөртөө Засах Оронд тус тус тоглолтоо зохион байгуулсан. 1957 оноос Өвөр Монголын Радио Хороо, кино үйлдвэр, Шилийн хот, зүүн Сөнөд хошуу зэрэг газруудад ажиллаж, Монгол түмнийхээ хайр хүндэтгэл дунд уран бүтээлээ туурвиж байжээ. 1979 онд хэвлэгдсэн “БНХАУ-ын ардын дууны чуулган, Өвөр Монгол боть”-ийг бүтээхэд уртын дууны их мастер Мядаг гуай ихээхэн хувь нэмэр оруулж, Шилийн гол аймгийн уламжлалт уртын дуунууд, тэр дундаа Үзэмчин уртын дуунуудыг дуулж бичүүлж, Монгол уртын дууны хөгжил, уламжлалтад үнэлж баршгүй гавъяа байгуулсан. Мядаг гуай 2004 онд “Ногоон торго” хэмээх анхны бие даасан уран бүтээлийн цомгоо гаргажээ.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Мядаг】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2017-02-25 15:31:46
    :