Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Жин Хай

Жин Хай
0 0 0 2
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Хөгжмийн зохиолч
Товч танилцуулга:Хөгжмийн зохиолч, дуучин Жин Хай Ордос хотын Үүшин хошууны Сүлд сумын уугуул. 1995-1997 онд Их Зуу аймгийн Далд хошууны урлагийн сургуулийг, 1997-2000 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Дуу хөгжмийн салбар сургуулийг тус тус төгссөн. 1999-2000 онд Өвөр Монголын Дуу Жүжгийн Чуулгад, 2002-2008 онд Өвөр Монголын Радио Телевизийн уран сайхны чуулгад, 2009 оноос одоог хүртэл Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн найрал дууны хамтлагт дуучнаар ажиллаж байна. 2005 онд БНХАУ-ын найман муж орны Монгол дууны наадмын мэргэжлийн дуучдын хэсгээс тэргүүн байр, 2006 онд CCTV-ээс зохион байгуулсан залуу дуучдын шоуны Өвөр Монголын тойргоос 3-р байр, 2007 оны Франц улсад зохиогдсон олон улсын найрал дуучдын фестивалиас гоцлол дуучдын болон найрал дуучдын төрөлд хос мөнгөн медаль, 2008 онд Ордос хотод болсон олон улсын соёлын наадмын хүрээнд зохиогдсон “Ордос ардын дууны уралдаан”-аас 1-р байр, 2009 онд Шанхай хотод зохиогдсон олон улсын дуу хөгжмийн фестивалтиас 2-р байрын шагнал тус тус хүртсэн. Олон улсын болон БНХАУ-ын олон үдэшлэг, тоглолтонд урилгаар оролцож ая дуугаа өргөж байсан. Дуучин Баянбулагтай хамтарч Шанхай хотноо бие даасан тоглолтоо зохион байгуулж, үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээ хүрсэн авъяаслаг уран бүтээлч юм.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Жин Хай】уран бүтээл           >> илүү

Дуу Уран бүтээлч Цомог
Талын ус Нарс үгүй
Шар-Усан голын магтаал Жин Хай, Бадам үгүй

【Жин Хай】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2017-03-01 15:49:51
    :