Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Цэцэнбилэг

Цэцэнбилэг
0 0 0 8
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Эмэгтэй дуучин
Товч танилцуулга:Өвөр Монголын Үндэстний Дуу Урлагийн Чуулгын гоцлол дуучин Цэцэнбилэг Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошууны уугуул. Зөвхөн дуулах бус морин хуур, товшуур, төгөлдөр хуур, ятга зэрэг хөгжмөөр чадварлаг тоголдог авъяаслаг дуучин бүсгүй. Түүний анхны тайз нь 1999 оны 6 сард ээжийнхээ заасан “Дүүрэнзаан” уртын дуугаар Макао БНХАУ-д нэгдсэн баярын үдэшлэгт оролцож, үзэгч түмэнд Монгол уртын дууны гайхамшгийг хүргэсэн явдал байсан. 1999 оны 9 сард Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн уртын дууны ангид элсэж, Соёл багшийн удирдлаган дор дуулаачийн мэргэжил суралцаж эхлэсэн. 2003 онд Өвөр Монголын Үндэстний Дээд Сургуулийн Дуу хөгжмийн салбар сургуульд элсэж, дуучин Цогт, Сэцэн нарын удирдлаган дор мэргэжил дээшлүүлсэн. 2001 оны 9 сард “Тал нутаг” уртын дууны уралдаанаас 3-р байр, 2007 оны 7 сард уртын дууны их наадмын мэргэжлийн дуучдын төрөлд 3-р байр, 2008 оны 6 сард олимпын наадмыг угтан зохион байгуулсан залуу дуучдын улсын уралдааны ӨМӨЗО-ы тойргийн мэргэжлийн дуучдын төрөлд алтан медаль тус тус хүртэж байсан Өвөр Монголын шилдэг залуу дуучдын нэг юм.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Цэцэнбилэг】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2017-02-28 06:09:36
    :