Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуучин > Өнөрзаяа

Өнөрзаяа
0 0 0 13
дагахсанал цомогдуу
Үндэстэн:Монгол
Бүс нутаг:БНХАУ  Өвөр Монгол
Төрөл:Хөгжмийн зохиолч
Товч танилцуулга:Хөгжмийн зохиолч Өнөрзаяа 1974 онд Хөвөөт шар хошуунд төрсөн. Шилийн гол аймгийн багшийн сургуулийг төгссөн. 1993 онд оюутан байх хугацаандаа анхны уран зургийн үзэсгэлэнгээ Шилийн хотод зохион байгуулсан. 1993-2013 оны хооронд 60 гаруй дууны уран бүтээл туурвиж, “Иргэнд” нэртэй анхны цомгоо сонсогчиддоо өргөн барьж байсан. Мөн 1994 оноос боловсролын салбарт зүтгэж, олон зуун Монгол залуусыг хүсэл мөрөөдөлд нь хөтлөсөн нэрт сурган хүмүүжүүлэгч. 1994 онд өөрийн зохиосон “Чингис хаан” дуугаараа Шилийн гол аймгийн их дээд сургуулиудын найрал дууны уралдаанаас тэргүүн байрын шагнал хүртэж байсан. 2009 онд “Шанхтай шарга” нэртэй Монгол ардын дууны бүлгэмийг байгуулж, 2000 орчим мартагдах шахсан ардын дууг цуглуулж архивлажээ. 2006, 2008, 2010 онд шавь нарын хамтаар “Сүхийн саарал” нэртэй цуврал тоглолт зохион байгуулсан. 2011 онд сургуулийнхаа хүрээнд “Торгон хэл” радио нэвтрүүлгийг санаачлан, нэвтрүүлж эхлэсэн. 2012 онд шавь нарын хамтаар, Шулуун хөх хошуунд анх удаа Монгол хамтлаг дуучдын тоглолтыг “Хийморь” нэртэйгээр зохион байгуулсан. Мөн энэ онд сургуульдаа дуу бичлэгийн студи байгуулж, дуу хөгжмийн бичлэг, клип хийж эхлэжээ. 2013 онд уран бичлэгийн “Биширтүгэй аюутугай” ном, дунд сургуулийн сурагчдад зориулсан “Хөх торгон тэрлэг” дууны цомгоо хэвлүүлж, сонсогчиддоо өргөн барьсан. 1995 оноос хойш уран бичлэг, гэрэл зураг, уран зураг, дуу хөгжмийн төрлөөр улс, орон, аймгийн хэмжээний олон арван шагнал урамшууллыг хүртсэн.

Тус уран бүтээлчийг дагагчид更多

【Өнөрзаяа】Цомог

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) Нэвтрэх Бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу? : 验证码  
  • 2017-02-25 12:45:19
    :