Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Хонхон цэцэг

Хонхон цэцэг
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:1351
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Монгол ардын дуу. Хайр дурлал, янаг амрагийн тухай ялангуяа дурлалт залуугийн сэтгэлт бүсгүйгээ санагалзсан сэтгэлийг уран яруу өгүүлсэн дуу.

Дууны үг

Хонхон цэцэг
Хонхон цэцэг
Дуучин: Мөнхтөмөр
Монгол ардын дуу
Хур бороо орохоор нь
Хонхон цэцэг сэргэнэ хө
Хонгор чамайгаа бодохоор
Хосгүй сэтгэл минь баясна хө
Үер бороо орохоор нь
Өнгийн цэцэг ганхана хө
Үеийн чамайгаа санахаар
Үнэн сэтгэл минь баясна хө
----------------------
Зүсэр бороо орохоор нь
Зүлэг ногоо ганхана хө
Зүүдний чамайгаа бодохоор
Зүүд нойронд минь учирна
Дов довын ногоо нь хө
Даамай сайхан ургаа юу
Дандаа зүүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ
Дандаа зүүдтэй чамдаа би
Дассан сэтгэл минь тэмүүлнэ

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-22 20:13:25
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах