Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Чандмань эрдэнэ

Чандмань эрдэнэ
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Бадраа
Хөгжмийн зохиолч:Жанцанноров
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1070
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Монгол улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров, нэрт яруу найрагч Бадраатай хамтран зохиосон уг дуу нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, ялдам ааш занг яруу сайхнаар дүрслэн дуулжээ.

Дууны үг

Чандмань эрдэнэ
Чандмань эрдэнэ
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Жанцанноров
Шүлэг: Бадраа
Харах нүдэнд гийсэн саран чи минь хө
Халигах зүрхэнд шингэсэн гэгээтэй
Халуун голыг булигуулсан гоо чинь хө
Хасын туяаг булаасан одтой ёо
Хангай говийг уяраасан гоо чинь хө
Хадыг ч хайлуулах идтэй еэ
Дэлгэр орчлонг ээсэн наран чи минь хө
Дэлгэх цээжийг ариулсан цацраатай
Дэлбээт тольтийг дэнслүүлсэн гоо чинь хө
Дэндүү холыг ойртуулах цаламтай
Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө
Дэвжин бадрахын урамтай
-----------------------
Цэцэгт талд нь зуузай холбон тэлмүүлсээр
Цэнгүүн салхийг хурдлуулсан чиг билээ
Цэнхэрийн голын харигаанд нь дуу маань хө
Цэлгүүн долгиун ярууссан чиг билээ
Цэгээн сарьдагийн зулайд нь ая маань хө
Цэрвүүлж хадаасан чиг билээ
Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө
Чандлан хөгийг нийлүүлсэн суутай даа
Чамайг намайг учруулсан дуу байна хө
Чармайн аясыг нь хөгжөөнхөн байлтай даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа
Чандмань эрдэнийн шинжтэйхэн чи минь хө
Чандын ивээлээ хайрла даа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-22 01:17:55
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах