Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Дуу шиг сайхан бүсгүй

Дуу шиг сайхан бүсгүй
Уран бүтээлч:Мөнхтөмөр
Яруу найрагч:Түвшинжаргал
Хөгжмийн зохиолч:Эрхэм
Цомог:Шүтээн хээр
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:1048
  • 0 0

Уран бүтээлч:Мөнхтөмөр

Дууны танилцуулга

        Дуу шиг сайхан бүсгүй хэмээх тус дуунд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг байгаль дэлхийн сайхан бүхэнтэй зүйрлэн магтан дуулжээ.

Дууны үг

Дуу шиг сайхан бүсгүй
Дуу шиг сайхан бүсгүй
Дуучин: Мөнхтөмөр
Хөгжим: Эрхэм
Шүлэг: Түвшинжаргал
Уяхан яруу хоолой нь
Уянгын долоон эгшигтэй
Ирмэх хархан нүд нь
Есөн хүслийн даллагатай
Дуулим хорвоог уяраах
Дуу шиг сайхан бүсгүй
Уран товшилтот алхаа нь
Зүрх бөмбөрдөх айзамтай
Уялзан намирах гэзэг нь
Үйзэн мөрний долгиотой
Дуулим хорвоог уяраах
Дуу шиг сайхан бүсгүй
---------------------
Намжаа зөөлөн ааль нь
Наран ивээлт илчтэй
Дуулсан дууг чинь сонсоход
Нартын жаргал гэлтэй
Дуулим хорвоог уяраах
Дуу шиг сайхан бүсгүй
Дуулим хорвоог уяраах
Дуу шиг сайхан бүсгүй
Дуу шиг сайхан бүсгүй

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-24 21:41:04
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах