Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Дэлхийгээ хайрла

Дэлхийгээ хайрла
Уран бүтээлч:Уянга, Гэрэлбаатар, Алимаа, Төмөрхуяг, Хар тас хамтлаг
Яруу найрагч:Дэгжирэх
Хөгжмийн зохиолч:Үзэгдэл-Уул
Цомог:Сэтгэлийн ертөнцийг дуулахуй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Поп дуу
  •  Сонссон тоо:928
  • 0 0

Дууны танилцуулга

        Байгаль дэлхий, уул ус, ургамал амьтнаа хайрлан хамгаалахыг уриалсан энэхүү дууг ӨМӨЗО-ы залуу уран бүтээлчид нэгдэн дуулсан. Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн онгон дагшин байгалиа хойч үедээ өвлүүлэн үлдээхийг уриалсан утгатай.

Дууны үг

Дэлхийгээ хайрла
Дэлхийгээ хайрла
Дуучин: Уянга, Гэрэлбаатар, Алимаа, Төмөрхуяг, Хар тас хамтлаг
Хөгжим: Үзэгдэл-Уул
Шүлэг: Дэгжирэх
Алтан туяа цацарсан нараа хайрла
Аргалын утаа хүлгэлсэн гэрээ хайрла
Айргийн үнэр цоргисон талаа хайрла
Аавын хайр шингэсэн байгалиа хайрла
Үүлсийн чимээ чагнасан уулсаа хайрла
Үүрийн гэгээ мэдээлсэн шувуудаа хайрла
Өнгийн соргог гайхуулсан цэцэгсээ хайрла
Үе үе амьдарсан дэлхийгээ хайрла
Ус булагтай байгалиа
Удам дамжин хайрлая
Уул талтай дэлхийгээ
Угсаа тэлэн хайрлая
-------------------
Бодлын мөнх шүтээн тэнгэрээ хайрла
Буурлын домог хүүрнэсэн салхиа хайрла
Бурхадын хишиг ивлэсэн голоо хайрла
Буян жаргал хослосон түмнээ хайрла
Ус булагтай байгалиа
Удам дамжин хайрлая
Уул талтай дэлхийгээ
Угсаа тэлэн хайрлая
Ус булагтай байгалиа
Удам дамжин хайрлая
Уул талтай дэлхийгээ
Угсаа тэлэн хайрлая

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-18 12:49:15
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах