Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Наран саран тамга

Наран саран тамга
Уран бүтээлч:Алимаа
Яруу найрагч:Алимаа
Хөгжмийн зохиолч:
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Яруу найраг
  •  Сонссон тоо:636
  • 0 0

Уран бүтээлч:Алимаа

Дууны танилцуулга

        Монгол үндэстэн бол мөнх хөх тэнгэрээ шүтэн дээдэлдэг, нар сар, од эрхэстээ залбиран мөргөдөг ард түмэн бөгөөд тус шүлгэнд Монголчуудын сүсэг бишрэл, зан заншлын талаар өгүүлжээ.

Дууны үг

Наран саран тамга
Наран саран тамга
Шүлэг: Алимаа
Уншсан: Алимаа
Хан тэнгэрээс соёрхсон
Нандин цадигийг бичиглэн
Хасаг тэргээрээ зөөсөн
Нартын шаргал өвдөө
Алгаа хавсарч залбиран
Мөнх тэнгэрийг баганадсан Хан хайрхандаа
Мөнхийн зул барин даатгаж
Ганган байгалийн онгон хэмээн
Газрын өндөр дээр гарч
Овоонд магнай халцартал мөргөдөг
Миний Монголын хөх тэнгэрт
Хорвоогийн нар магшиж ирдэг юм
Шинэдийн цагаан сарны үзүүрээр
Ам будааны үнэ хаялцан
Ахмад улсууд их юм айлтдаг
Тал саран авхай үүлний цаагуур
Нүүрээ нууж нүүдэллэхэд
"Саран тэргэлшвэл заяа тэргэлшнэ" гэж
Амны билэг хайралдгаас
Алтайн илгэн дэх нүүдэлчид
Хийморио хийсгэсэн
Хийморьтой угсаа билээ
----------------------
Зулын голыг буцааж ороовол
Харьд мордсон охин буцаж ирнэ гэж
Ээж минь нар зөв ороохыг захихад
Сүсэг бишрэлтэй явбаас
Бурхан тэнгэр чамайг ивээмой гэж
Зурхайн шар судар дээр
Миний хувь заяа ингэж буусан
Тиймээ
Тэнгэрээс наран тамгатай заяасан хүнийг
Хүн нарны хүүхэд гэдэг
Тэгэхээрээ "Хөх толботой" төрсөн хүн
Өөрийгөө "Би Монгол хүн" гэдэг

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-20 17:05:21
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах