Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Дүүрэнзаан

Дүүрэнзаан
Уран бүтээлч:Сайшаалт
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Уртын дуу
  •  Сонссон тоо:210
  • 0 0

Уран бүтээлч:Сайшаалт

Дууны танилцуулга

        Дүүрэнзаан хэмээх Монгол ардын уртын дуу нь бодит эзэнтэй дуу. Дүүрэнзаан нь 1850 онд "Шар тайж" хэмээгдэх Донровын гэрт төрсөн бөгөөд баруун Үзэмчин хошууны Олгой гол, Бүлээн хөндийгөөр нутагладаг байжээ. Тэрбээр 20 хүрч эр бие жагсаж ирэхийн үест хол ойрын найр наадамд удаа дараалан түрүүлж, арслан барс шиг догшин хүчит бөхчүүдийг өвдөг шороодуулж "Заан" цол хүртсэн байна. Тэр цагаас хойш Дүүрэндэлгэр хэмээх багын нэр нэр нь Дүүрэнзаан болжээ.

Дууны үг

Дүүрэнзаан
Дүүрэнзаан
Дуучин: Сайшаалт
Монгол ардын уртын дуу
Үдшээр гардаггүй цолмон гэнээ хө
Үүрийнхээ гэгээнд нь гялалзаад байна даа хө
------------------------------------
Нарны дотор нарсан модоо хө
Намгийг нь тоолоод наян түмээ хө
Наргуй залуу Дүүрэнзаанаа хө
Насны хэмжээ арван наймаа хө
Сарны дотор зандан модоо хө
Салааг нь тойроод сая түмээ хө
Сайн эр Дүүрэнзаанаа хө
Саяын нас арван наймаа хө
Сайн эр Дүүрэнзаанаа хө
Насны хэмжээ арван найм
------------------------------------
Арван лангийн алтан зодог хө
Ар өврөөр нь гялалзана хө
Арван наймтай Дүүрэнзаан хө
Атгаад авбал хаямаар хаямаар хө
Хорин лангийн хоргой зодгоо хө
Хойгуур урдуур нь гялалзана хө
Хорь хүрээгүй Дүүрэнзаан хө
Хумиад авбал хаямаар хаямаар хө
Хорь хүрээгүй Дүүрэнзаан хө
Хумиад аваад хаямаар хаямаар хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-02-16 22:55:25
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах