Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Өвгөн шувуу

Өвгөн шувуу
Уран бүтээлч:Загдсүрэн
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Монгол үндэстний уртын дууны Ван Загдсүрэн
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Уртын дуу
  •  Сонссон тоо:961
  • 0 0

Уран бүтээлч:Загдсүрэн

Дууны танилцуулга

        Өвгөн шувуу хэмээх Монгол ардын уртын дуу нь зарим нутгаар "Өвгөн шувуу 2", "Өвгөн ба шувуу" зэрэг нэрээр дуулагддаг. Энэ дууны агуулга нь байгаль дэлхийн хувиралт өөрчлөлт, орчлонгийн аливаа юмс үзэгдэл нь хүний санаа сэтгэлээс хамаарахгүй, өөрийн зүй тогтоол, жам ёс, учир шалтгаантай байдаг гэдгийг өгүүлдэг.

Дууны үг

Өвгөн шувуу
Өвгөн шувуу
Дуучин:Загдсүрэн
Монгол ардын уртын дуу
Зээ гадаад их далайн захаас нь
Ганганан гунганан ирдэг чинь юутай сайхан байдаг билээ
Гайгүй хөөрхий л өндгөн долоон галуу минь
Ар газраа хүрээд амар мэндээр цэнгэлдэн суудаг л байлгүй дээ
Зээ намрын сэрүүн ч боллоо
Навч ногооны өнгө нь ч буурлаа шүү дээ
Гайгүй хөөрхий л өндгөн долоон галуу минь
Урин дулаан газраа хүрээд амар мэндээр цэнгэлдэн суудаг л байлгүй дээ
-------------------
Зээ өвгөн шувуу би чинь
Уул голынхоо хянган дээгүүрээ дэгдрэнхэн нисээд хоцордог л байлгүй дээ
Гайгүй хөөрхий л өвгөн шувуу би чинь
Өвгөрөе ч хэмээн өвгөрсөнгүй өнгө ертөнцийнхөө зан журмаар өвгөрлөө дөө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-03-19 18:33:21
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах