Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Уянгын Тээгийн уул

Уянгын Тээгийн уул
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Цэрэндорж
Хөгжмийн зохиолч:Зоригтбаатар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:715
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Эзэн богд Чингис хааны дүү бөх Билгүүтэй ноёны үр сад хэмээгддэг Авга хошууны нутагт түмэн уулын дундаас дүнхийж харагддаг тэмээн шинжтэй Тээгийн уул хэмээх нэгэн сайхан домогт хайрхан бий. Тэр уулыг баруун хойш харж хэвтсэн тэмээний шинжтэй гэдэг. Баруун ирмэгт нь байгаа хүрэн зүсмийн хадыг бурханы зүгт залбирсан шүрэн тулгуур багана гэнэ. Урд ирмэгийн том хаданд усны амыг дарж хэвтсэн аварга могой байдаг хэмээх хууч домог ч бий. Уулын орой дээрх овоог эрт язгуурын хүмүүс шар торгоор бүтээж тахидаг байсан гэдэг. Дүн өвлийн хүйтэнд арагийн чинээхэн цавцайсан цан хүүрэг хадны завсраар савсаж байдаг болохоор буурлууд маань “Уулын сахиусны бүлээн амьсгал юм шүү! Битгий хөндөөрэй” хэмээн үеийн үед, үрийн үрд захиж иржээ. Тэмээн шинжтэй Тээгийн хавиар тэмээ өнөр өтгөн өсдөг бөгөөд Тээгийн уулсаас алдагдсан мал заавал харьж ирдэг хэмээх сонин гайхалтай хууч домог өнөөг хүртэл яригдсаар байна.

Дууны үг

Уянгын Тээгийн уул
Уянгын Тээгийн уул
Хөгжим: Зоригтбаатар
Шүлэг: Цэрэндорж
Дуучин: Шагдар
Буурлын буян дэлгэрсэн
Ботгон хүрэн уул хө
Будант холын бараандаа
Буйлж хэвтээ ч юм уу даа
Буйлаа ч юм уу даа
Дээдийн үеэс шүтээнтэй
Тэмээн шинжтэй хайрхан хө
Тэнгэрийн хаяанаас эзэндээ
Тэшүүлж ирсэн нь үнэн шүү дээ
Үнэн шүү дээ
***********************
Авгын нутагтаа налгархан
Тээгийн хүрэн уулаа хө
Амгалан түмэндээ дуулалтай
Тэнэгэрхэн цэнхэр бараа юу даа
Бараа юу даа
Бараа юу даа
Бараа юу даа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-18 11:58:19
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах