Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Отрын хөх майхан

Отрын хөх майхан
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Зүүнгар, Буянт
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:913
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дуучин Шагдарын өөрөө аялгууг нь зохиож дуулсан дуу. Тус дуугаараа өөрийн уран бүтээлийн цомгоо нэрлэсэн.

Дууны үг

Отрын хөх майхан
Отрын хөх майхан
Шүлэг: Зүүнгар, Буянт
Хөгжим: Шагдар
Дуучин: Шагдар
Хөдсөн дээлтэй эцэг дээдсийн
Хөлсний үнэр нь шингэж хоцорсон
Хөөмэй галтай чилдан загийн
Хөхөмдөг илч нь тунарч хоргодсон
Ай ай отрын хөх майхан
Үзэгдээд байна, үнэртээд байна
Манхан цагаан намрын салхинд
Майхны ваадан дэрвэлзээд байна
Малын хөлийн торгон чимээнд
Малчдын сэтгэл нялхраад байна
Ай ай отрын хөх майхан
Үзэгдээд байна, үнэртээд байна
****************************
Жаврын доор нь зогсоод баймаар
Жаргалын инээдийг нь сонсоод баймаар
Жаахан түүнийгээ хүлээгээд суумаар
Жаран жилээр ачаад нүүмээр
Ай ай отрын хөх майхан
Үзэгдээд байна, үнэртээд байна
Нутаг нутгийн ган даасан
Нүцгэн тэмээ шиг хөх майхан
Нүүдэл нүүдлийн утаа зуусан
Нурам элс шиг халуун майхан
Ай ай отрын хөх майхан
Үзэгдээд байна, үнэртээд байна
Ай ай отрын хөх майхан
Үзэгдээд байна, үнэртээд байна

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-18 12:51:34
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах