Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Тэмээд минь

Тэмээд минь
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Цагаанбаатар
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:590
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дуучин Шагдарын өөрөө аялгууг нь зохиож дуулсан дуу. Тэнэгэр говийн чимэг болсон тэмээн сүргээ магтан дуулсан утгатай.

Дууны үг

Тэмээд минь
Тэмээд минь
Шүлэг: Цагаанбаатар
Хөгжим: Шагдар
Дуучин: Шагдар
Ээрэм говийн гүнээсээ
Тэмээдийн мөрөө харахаараа
Эгэлхэн танил царайнууд нь
Инээж байх шиг харагдах юмаа хө
Тэнэгэр говь минь тэмээгээрээ чимдэг
Тэмээн сүрэг минь эзнээ чимдэг
Замбагат загийн ойноосоо
Тэмээн цуваагаа хайхаараа
Ижилхэн дасал зөргүүд нь
Худаг усандаа буцах юмаа хө
Тэнэгэр говь минь тэмээгээрээ чимдэг
Тэмээн сүрэг минь эзнээ чимдэг
**************************
Элсэн цохиодын дундаасаа
Тэмээн жингээ үгүйлэхэд
Эгнэхэн бор өдрүүд нь
Эргэж ирэх шиг санагдах юмаа хө
Тэнэгэр говь минь тэмээгээрээ чимдэг
Тэмээн сүрэг минь эзнээ чимдэг
Тэнэгэр говь минь тэмээгээрээ чимдэг
Тэмээн сүрэг минь эзнээ чимдэг

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-19 16:14:34
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах