Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Сүнжидмаа

Сүнжидмаа
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:
Хөгжмийн зохиолч:
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Ардын дуу
  •  Сонссон тоо:589
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дээхэн үед Монголын баруун хязгаарт бяр чадал ихтэй эмнэг сургадаг, бөх барилддаг эрэмгий нэгэн эр амьдран суудаг байжээ. Тэрээр их хүрээнд гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүй амьдран суудгийг олж сонсоод хүрээний зүг явахаар шийдэж, хамаг мал хөрөнгөө зараад нийслэл хүрээний зүг одов. Хайр сэтгэлийнхээ мянган зангилааг тайлахаар түмэн уулсыг давж зорьсон газартаа ирсэн залуу сайхан бүсгүй Сүнжидмааг олон өдөр сараар эрж, эцэс сүүлд нь уулзаж хайр сэтгэлээ илэрхийлдэг.

Дууны үг

Сүнжидмаа
Сүнжидмаа
Монгол ардын дуу
Дуучин: Шагдар
Алс чиг газраасаа зориод ирэв хө ай хө
Амраг Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Арвуулаа болоод хориулаа
Аашилж загнаад байхаар нь хө
Ай Сүнжидмаа минь ээ хө ай хө
Айлыг чинь тойрон хэсүүчилсээр яваад
Арав гаруй хонолоо доо хө
Ай хөөхий Сүнжидмаа минь ээ хө
Хол чиг газраасаа зориод ирлээ хө ай хө
Хонгор Сүнжидмаагаа гэсээр ирлээ дээ хө
Хориулаа болоод гучуулаа
Хоршиж загнаад байхаар нь хө
Ай Сүнжидмаа минь ээ хө ай хө
Хотыг чинь тойрон хэсүүчилсээр яваад
Хорь гаруй хонолоо доо хө
Ай хөөрхий Сүнжидмаа минь ээ хө
**********************************
Даалимбаны чинь хээ гэдэг нь элэгдэнэ Сүнжидмаа яа хө ай хө
Дабай гэдэг ногоо чинь амттайхан байна даа хө
Даанч бага насандаа хайрлаж явсан Сүнжидмаагаа хө
Ай Сүнжидмаа минь ээ хө ай хө
Далан насыг наслав чиг
Давуу л явна даа хө
Ай хөөрхий Сүнжидмаа минь ээ ай хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-26 07:04:17
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах