Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Санагдах л байлгүй би чамдаа

Санагдах л байлгүй би чамдаа
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Лхагвасүрэн
Хөгжмийн зохиолч:Зоригтбаатар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:468
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        "Холоос санахын дутуу заяаг Хорвоо бидэнд өгсөн юм шүү" буюу хэдий алс холын газарт байвч нэг нэгнээ эрхгүй санагалзах сэтгэлт хосуудын тухай өгүүлдэг дуу.

Дууны үг

Санагдах л байлгүй би чамдаа
Санагдах л байлгүй би чамдаа
Шүлэг: Б.Лхагвасүрэн
Хөгжим: Л.Зоригтбаатар
Дуучин: Шагдар
Харлаг үүлтэй бүүвэйн тэнгэр
Хасын саран бүдчих шөнөөрөө
Санагдах л байлгүй би чамдаа
Бие биедээ тод харагдах гэж
Бидэн хоёр гэрэлтэж явсан шүү амраг минь ээ
Хотлож буусан өглөөний шүүдэрт
Хормойгоо норгож чамайг алхахад
Санагдах л байлгүй би чамдаа
Зүүдэнд багтаагүй миний нулимс
Зүлгэнд унасан нь тэр юм шүү амраг минь ээ
***************************
Бургаж барагсан нуурын захдаа
Буцаж ядсан ангир ганганахад
Санагдах л байлгүй би чамдаа
Холоос санахын дутуу заяаг
Хорвоо бидэнд өгсөн юм шүү амраг минь ээ
Холоос санахын дутуу заяаг
Хорвоо бидэнд өгсөн юм шүү амраг минь ээ

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-26 07:53:32
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах