Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Ээж минь

Ээж минь
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Гаваасүрэн
Хөгжмийн зохиолч:Батмөнх
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:625
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Монгол улсын нэрт яруу найрагч Гаваасүрэн, хөгжмийн зохиолч Батмөнх нарын хамтын уран бүтээлийг дуучин Шагдар дуулжээ. Үргэлж үр хүүхдийнхээ төлөө санаагаа чилээн байдаг мянга мянган ээжүүдэд зориулсан дуу.

Дууны үг

Ээж минь
Ээж минь
Шүлэг: Гаваасүрэн
Хөгжим: Батмөнх
Дуучин: Шагдар
Үүдэн хоймрын зайнаас нь хө
Үгүйлж л суудаг ээж минь дээ хө
Ижий хайрын өлгийд нь хө
Эрхэлж ханалгүй өслөө дөө хө
Ижий хайрын өлгийд нь хө
Эрхэлж ханалгүй өслөө дөө хө
Үнсээд босохын зууртаа хө
Үрээ л санадаг ээж минь дээ хө
Дээж хайрын сэтгэлд тань хө
Дэндүү л нялхарч өслөө дөө хө
Дээж хайрын сэтгэлд тань хө
Дэндүү л нялхарч өслөө дөө хө
************************
Санахын эгшинд өөрөөсөө
Салгаж хайрлаагүй ээж минь дээ хө
Эрийн цээнд хүрлээ ч гээд
Ижийдээ эрхэлмээр санагдана хө
Эрийн цээнд хүрлээ ч гээд
Ижийдээ эрхэлмээр санагдана хө
Ижийдээ эрхэлмээр санагдана хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-05-26 04:01:52
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах