Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Эргэн дахин төрөөсэй

Эргэн дахин төрөөсэй
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Чадраабал
Хөгжмийн зохиолч:Чадраабал
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:525
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Монгол хүний амьдралыг эх тал нутагтай нь холбон дүрсэлжээ. Дуучин Шагдарын "Отрын хөх майхан" цомогт орсон дуу.

Дууны үг

Эргэн дахин төрөөсэй
Эргэн дахин төрөөсэй
Хөгжим: Чадраабал
Шүлэг: Чадраабал
Дуучин: Шагдар
Эрдэнэт төлийн дуунд цэнгээд
Ээлт хавар эвлэн саатсан
Илчит наран төөнөн дээшлээд
Өсөх насыг нь илбэн ивээсэн
Аршийн ногоон өнгөөр гоёод
Аагим зун нь айлчилж морилсон
Аадрын догшин хур шаагиулаад
Алдрайхан насны минь дорвийг нэмсэн
Ай даа хөөрхий
Монгол нутагтаа эргэн дахин төрөөсэй
***************************
Айргийн үнэртэй агаар сэнгэнээд
Алтанхан намар нь ээнэгшин хоргодсон
Өншиг бэлчээр нь халиуран шаргалтаад
Идэрхэн насны минь ухаан тэлсэн
Сансарын мөнгөн цэцэг нь бүжээд
Саруул нутгийн минь өвлийг чимсэн
Буяны цагаан самбай хурайлаад
Буурал насны минь энхийг ерөөсөн
Ай даа хөөрхий
Монгол нутагдаа эргэн дахин төрөөсэй

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-02 16:04:51
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах