Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Шүтээн

Шүтээн
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Далай
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:690
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дуучин Шагдарын өөрөө аялгууг нь зохиож дуулсан дуу. "Отрын хөх майхан" цомогт багтсан.

Дууны үг

Шүтээн
Шүтээн
Хөгжим: Шагдар
Шүлэг: Далай
Дуучин: Шагдар
Буян номын өглөгтэй
Бодь мөрийн барилдаатай
Авралын тэнгэр аавынхаа
Асруу их ачыг тань
Алтан дуган босгосон ч
Ахиж төлөө барахгүй
Авралын хан тэнгэр
Аавын ариун буян
Энэрлийн хатан дэлхий
Ээжийн уяхан бүүвэй
Цайлган сэтгэлийн хорвоо
Цагаан дарь эхийн бүрэлваа
Энэрлийн дэлхий ээжийнхээ
Эрхэм их хайрыг тань
Эрдэнэ суварга шуусан ч
Эргэж хариулаад барахгүй
Авралын хан тэнгэр
Аавын ариун буян
Энэрлийн хатан дэлхий
Ээжийн уяхан бүүвэй
*******************
Арван цагаан буяныг
Алгаслал үгүй мөрдүүлсэн
Алтан үнэт сургаалийг алдалгүй хүртээсэн
Найман зүгийн шүтээнтэй
Найдан жүгдэгийн залбиралтай
Авралын хан тэнгэр
Аавын ариун буян
Энэрлийн хатан дэлхий
Ээжийн уяхан бүүвэй
Өлзий хишгээ хурайлаад
Үлэмжийн чанарыг арвижуулсан
Өгөөмөр хайраа ивээж
Үнэний сүүгээр тэтгэсэн
Яруу сайхан цэнгэлэнтэй
Янсан дордогийн ерөөлтэй
Авралын хан тэнгэр
Аавын ариун буян
Энэрлийн хатан дэлхий
Ээжийн уяхан бүүвэй
Авралын хан тэнгэр
Аавын ариун буян
Энэрлийн хатан дэлхий
Ээжийн уяхан бүүвэй
Ээжийн уяхан бүүвэй
Ээжийн уяхан бүүвэй
Ээжийн уяхан бүүвэй

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-05 22:14:20
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах