Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Наран зүгийн нутаг

Наран зүгийн нутаг
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Зүүнгар, Буянт
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:636
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дуучин Шагдарын "Отрын хөх майхан" цомогт багтсан дуу. Алтан шаргал говь нутгаа магтан дуулсан утгатай дуу.

Дууны үг

Наран зүгийн нутаг
Наран зүгийн нутаг
Шүлэг: Зүүнгар, Буянт
Хөгжим: Шагдар
Дуучин: Шагдар
Тэмээдийн бөхнөөс наран саамшсан
Тэнгэр заяатай говь минь дээ хө
Шувуудын зэлнээс сэтгэл нь аргамжсан
Шаргал халиун хайр минь дээ хө
Налгар Монголоо жаргалаар гийгүүлсэн
Наран зүгийн нутаг минь дээ хө
Мөнгөн цөгц шиг жарны нуур нь
Мөрөөдлийн нулимс шиг мэлтэрнэ дээ
Мөргөөд олдохгүй хүний сэтгэл нь
Мэндийн хадаг шиг асгарна хө
Налгар Монголоо жаргалаар гийгүүлсэн
Наран зүгийн нутаг минь дээ хө
***************************
Гурамсан томоотой манхан буур нь
Говио шилгээж хүрхэрнэ дээ
Онгон зэрлэг загийн буур нь
Од тэмтрэн гунхалзана
Налгар Монголоо жаргалаар гийгүүлсэн
Наран зүгийн нутаг минь дээ хө
Ганган тэмээд эргээд ирэхээр нь
Газрын зулай зөөлрөх юмаа хө
Гадас холоос хүрээд очихоор нь
Гаднаа ээж минь хүлээх юмаа хө
Налгар Монголоо жаргалаар гийгүүлсэн
Наран зүгийн нутаг минь дээ хө
Налгар Монголоо жаргалаар гийгүүлсэн
Наран зүгийн нутаг минь дээ хө
Нутаг минь дээ хө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-05 16:17:43
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах