Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Тэмээ минь хөөрхий

Тэмээ минь хөөрхий
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Чойдандар
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:438
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дуучин Шагдарын өөрөө аялгууг нь зохиож дуулсан дуу. Их говийн эзэн тэмээн сүргээ магтан дуулсан утгатай.

Дууны үг

Тэмээ минь хөөрхий
Тэмээ минь хөөрхий
Шүлэг: Чойдандар
Хөгжим: Шагдар
Дуучин: Шагдар
Алтан замбагатай загийн дунд
Мянган тэмээ бэлчиж байхад
Миний нутаг тайван болоод
Малчин айл баян байдаг юмаа
Тэнгэрээс хайрласан амьд эрдэнэ
Тэмээ минь хөөрхий, хөөрхий дөө
Хүрэн атныхаа бөхөн дунд
Хүүхдээ дүүрээд явахад
Намуун зөөлөн алхаагаараа
Намайг бүүвэйлдэг өлгий юм даа
Тэнгэрээс хайрласан амьд эрдэнэ
Тэмээ минь хөөрхий, хөөрхий дөө
*****************************
Ганган улаан тэмээн сүргээ
Гаднаа хотлуулж байхад
Буян хишиг нь дэлгэрээд
Бидэн даяар жаргадаг юм даа
Тэнгэрээс хайрласан амьд эрдэнэ
Тэмээ минь хөөрхий, хөөрхий дөө
Тэнгэрээс хайрласан амьд эрдэнэ
Тэмээ минь хөөрхий, хөөрхий дөө

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-08 10:44:45
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах