Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Ээжээ, би таньруу явж байна

Ээжээ, би таньруу явж байна
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Зүүнгар, Буянт
Хөгжмийн зохиолч:Шагдар
Цомог:Отрын хөх майхан
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:595
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Дуучин Шагдарын өөрөө аялгууг нь зохиож дуулсан дуу. Үрээ санасан эхийн сэтгэл болон, ээжрүүгээ тэмүүлсэн хүүгийн сэтгэлийг дүрслэн харуулсан.

Дууны үг

Ээжээ, би таньруу явж байна
Ээжээ, би таньруу явж байна
Шүлэг: Зүүнгар, Буянт
Хөгжим: Шагдар
Дуучин:Шагдар
Өвсний мөнгөн үзүүр дээр оддын гэгээг тогтоож
Өдөр өдрийн цайны дээжээр дэлхийн араншинг аргадаж
Зүүд зүүдний эхэнд хүүтэйгээ учран жаргаж
Зөн совингийн эрхээр өөрийгөө хууран тайтгарч
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би таньруу явж байна
Тэмээ дэргэсэн сультай дэнжид гэр минь байдаг
Тэнгэрийн солонгын нэгэн үзүүрт ээж минь байдаг
Эрхэс гарагийн урсгал бүхэнд нар зөв эргэж байдаг
Ээждээ очих зүг минь бурханы зүг байдаг
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би таньруу явж байна
*************************
Алтан нарны цаанаас хүү чинь давхиж явна
Аньж үзээгүй бурханы мэлмийгээс таньдаа ирж явна
Атан тэмээний жонжоонд хан гарьд шиг нисч явна
Аргалын утаа гогцоорсон толгодын цаанаас хүрч явна
Ээж минь намайг хүлээж байна
Ээжээ, би таньруу явж байна
Ээжээ, би таньруу явж байна
Явж байна
Явж байна

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-09 12:11:33
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах