Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Малчны нөмөр

Малчны нөмөр
Уран бүтээлч:Шагдар
Яруу найрагч:Чимэддорж
Хөгжмийн зохиолч:Батсүх
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:252
  • 0 0

Уран бүтээлч:Шагдар

Дууны танилцуулга

        Талын малчдын цаг наргүй нөр их хөдөлмөр, малаа хайрлах сэтгэл, малч ухааны тухай өгүүлсэн дуу. Алдарт дуучин Адарсүрэн анх дуулж нийтийн хүртээл болгосон.

Дууны үг

Малчны нөмөр
Малчны нөмөр
Хөгжим: Батсүх
Шүлэг: Чимэддорж
Дуучин: Шагдар
Будрах тэнгэр үүлээ туйллаа
Буурал салхиар сэгсэрч исгэрлээ
Манарах үдшийг үүртэй золгуулаад
Малчин түмэн шуурга сөрлөө
Малаа хайрлах хүслийн галаар
Морин дэл дээр агсарч сөрлөө
Эрээн цас нь мөстөж хайллаа
Энгэр заамаар жавар хүүглээ
Өдөр шөнийг харилцан зүтгээд
Өлчир малчид шуурга сөрлөө
Сүүтэй буяныхаа халуун мөрөөр
Сүгтэй хунгарыг даван гарч сөрлөө
**************************
Агтны дэл дээр агсарч бослоо
Алтайн хилийг дамнан шуурлаа
Манай танайгүй эвээ түшээд
Малчин удмынхан шуурга сөрлөө
Бүхний итгэл малчны ухаан
Бүрэн сүргээ нөмрөлж гарлаа
Бүхний итгэл малчны ухаан
Бүрэн сүргээ нөмрөлж гарлаа

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-10 17:07:03
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах