Байршил: Нүүр хуудас > Дуу хөгжим > Дуу > Ерөөлт нутаг

Ерөөлт нутаг
Уран бүтээлч:Мүлан
Яруу найрагч:Батжаргал
Хөгжмийн зохиолч:Цэцэнцогт
Цомог:Байхгүй
Нийтэлсэн огноо:Мэдэгдэхгүй
Хэл:Монгол
Төрөл:Нийтийн дуу
  •  Сонссон тоо:830
  • 0 0

Уран бүтээлч:Мүлан

Дууны танилцуулга

        Үзэсгэлэнт байгалаараа алдартай Сайхантал сумыг магтан дуулсан дуу.

Дууны үг

Ерөөлт нутаг
Ерөөлт нутаг
Шүлэг: Батжаргал
Хөгжим: Цэцэнцогт
Дуучин: Мүлан
Тэнгэрийн өнгөнд урган нийлсэн
Тохой, Халгайт хан уулс
Найман зовхистод хараагаа тэлсэн
Насан заяаны ивээлт нутаг
Одны гэрэлд ариулан үнсүүлсэн
Хахир, Загастай рашаан усаа
Ухаан хүслийн үүдээ нээсэн
Эрдэм билгийн ерөөлт нутаг
Миний Сайхантал мөнхийн нартай
Миний Сайхантал энхийн сартай
Миний Сайхантал мөнхийн нартай
Миний Сайхантал энхийн сартай
****************************
Дэлхийн энгэрийг хумин товчилсон
Болзоо, Боривчин шүтээн овоо
Дүүрэн баян төрөө тэтгэсэн
Түгээмэл жаргалын буянт нутаг
Солонгон хадаг намиран эмжсэн
Алтай, Манжийн алтан элс
Суут алдар нь бүхэнд мандсан
Ажил үйлсийн хийморьтой нутаг
Миний Сайхантал мөнхийн нартай
Миний Сайхантал энхийн сартай
Миний Сайхантал мөнхийн нартай
Миний Сайхантал энхийн сартай
Миний Сайхантал энхийн сартай
Энхийн сартай

Сэтгэгдэл

* Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй, та бүртгүүлсэн үү? (сэтгэгдэлээ 200 тэмдэгтэд багтааж бичнэ үү) нэвтрэх бүртгүүлэх
Баталгаажуулах кодыг оруулна уу!: Баталгаажуулах код  
  • 2017-06-16 14:11:25
    :
Энэ дууг хадгалсан хэрэглэгчид>>дараах
Энэ дууг санал болгосон хэрэглэгчид>>дараах